Мэдээ мэдээлэл

Grid List

Индианагийн их сургуулийн дэргэдэх Монгол нийгэмлэгийн 2022 оны ээлжит эрдэм шинжилгээний хуралд алсын Нью Жерси мужаас ирж оролцсон Хэнмэдэхийн Энхсанаатай ярилцаж, энэ хуралд оролцсон сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Манай Хойт Америкийн Цахим өртөө ТББ-ын “Манайхан” сайтын Номын өргөөгөөр зочлох ээлжит урилгыг хүлээн авсан, монгол түмэндээ номын гэгээн санг нийлүүлж байгаа ажил, хандлагаа хуваалцсан Дэлхийн банкны Батзул гэж монголчууддаа нэршсэн Дашдоржийн Батзултай манай тусгай сурвалжлагч Эрхэмбаярын Солонго ярилцжээ.

Америкад ногоон карт хожиж, гэр бүлээрээ сайхан амьдарна гээд ирсэн боловч хэлний бэрхшээлээс үүдээд олигтой ажил ч олж хийж чадахгүй юм гэсэн Монголчуудтай нэлээдгүй таардаг.

Тэдний дийлэнх нь дээд боловсролтой, эх орондоо байхдаа сайхан ажил төрөлтэй, тогтсон бизнестэй, эзэмшсэн мэргэжлээрээ нэр хүндтэй ажил, алба эрхэлж байсан хүмүүс байдаг.

Эго” үгүй эгэл жирийн хэрнээ, зангараг үнэртэж, бахдал төрүүлсэн, тэргүүн шадар дипломат Төвшинтөгсийн Батцэцэгтэй видео дэлгэцээр ярилцах сайхан боломж олдсон юм. 

Монгол Улсаас Чикаго хотод суух Консулаар томилогдон ирээд хоёр сар орчим болж буй ч Цахим Өртөөний урилгыг төвөгшөөлгүй хүлээн авлаа. 

Хэд хоногийн өмнө хүүгийнхээ оролцсон усанд сэлэлтийн тэмцээнээр Индиана мужийн зүүн хойд захад орших Элкхарт хэмээх жижигхэн, цэвэрхэн хотод зочилсон юм. Мичиган мужтай хил залгадаг энэхүү хот нь эргэн тойрныхоо жижиг дүүргүүдийг нийлүүлээд 52 мянга орчим оршин суугчтай юм байна.

Ойрд Монголоос мэргэжил нэгт найз, дүү, танил гээд зочдын хөлд дарагдаад… за дарагдах юу юм, хаа сайгүй ковидын хөлд хоригдоод хөдөлгөөнгүй удсаных тэр үү зочид гийчид ихтэй. Энэ удаагийн онцлог гэвэл хамтран ажиллах гэрээндээ зөвлөгөө авах, хуулийн, даатгалын салбарын түншүүдтэй холбоо тогтоох, компаниа АНУ-д бүртгүүлэн америк салбар нээх гэх мэт зочид маань урьд өмнөх шигээ сонирхох, сонсох, харах хэмжээнд бус илүү бизнес зорилготой аж. Өмнөх хэдэн зочид гэр, офис мэтээр хязгаартай байсан бол энэ удаа олныг хамарсан уулзалтууд болох нь ээ.

Аляск мужид ажиллаж, амьдардаг 16 ба түүнээс дээш насны бүх хүмүүст ковидын вакциныг элдэв болзолгүйгээр хийх анхны муж болохоо зарлалаа гэж CNBC.COM мэдээллээ
(https://www.cnbc.com/2021/03/10/alaska-is-first-state-to-make-covid-vaccines-available-to-nearly-all.html)

Сонгуулийн буухиа сүүл мушгих цаг ойртож байна. Үндсэн хуулиар баталгаажсан санал өгөх эрх, өнөөдрийнх шиг хүн бүрт үргэлж нээлттэй байгаагүй. Зөвхөн цагаан арьст эрчүүд санал өгч, төрийн тэргүүн, бусад абан тушаалтныг сонгодог байсан цаг үе АНУ-ын түүхэнд бий. Байх байхдаа тийм ч өнө эртний явдал биш бөгөөд ердөө 1920 онд АНУ-ын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар, эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсноос тодхон харагддаг.

Коронавирусын эсрэг вакцин боловсруулах ажил тооцоолж байснаас хурдтай өрнөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Харшил ба Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи вакцин 2021 онд бүр магадгүй 2020 оны эцсээр бэлэн болох боломжтой гэж мэдэгджээ.

Ковид-19 аюулгүй байдлын үүднээс АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнийг цахим хэлбэрт шилжүүлж, хоёр дахь мэтгэлцээнийг 10-р сарын 15ны Пүрэв гарагт зохион байгуулахаар товлосон байсан ч ерөнхийлөгч Дональд Трамп уг мэтгэлцээнд оролцохгүй гэж мэдэгджээ. “Мэтгэлцээн цахим хэлбэрээр явагдвал цаг үрсэн ажил болно” гэж тэрээр хэлсэн байна.

Ажлын H1B визний хөтөлбөрт томоохон өөрчлөлт оруулах гэж буй тухай Цагаан Ордон мягмар гарагт мэдээллээ.

Америкт ням гарагаас эхлэн Хятадын алдарт TikTok, WeChat аппүүдийг татаж авах эрхийг хориглох журам гарчээ. Тухайн шийдвэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулийн эрх зөрчигдөж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна. 

КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэж, вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс ямар дэглэм, зааврыг сахих ёстой талаар (CDC) АНУ-ын Өвчний Хяналтын Газар шинэ зааварчилгаа гаргажээ.

Moderna, Pfizer-ээс явуулж буй Коронавирусын эсрэг вакцины сүүлийн шатны туршилтад оролцож буй зарим хүмүүст өндөр хэмээр халуурах, ядарч сульдах, булчин, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч буй тухай CNBC мэдээлж байна.

Ердөө хоёрхон хоногийн дараа буюу 9-р сарын 4-ний Баасан гаригт “Мулан” уран сайхны кино нээлтээ хийнэ. Коронавирусын халдвар тархалтын улмаас хоёр ч удаа хойшлогдоод байсан “Мулан” кино ийнхүү удаан хүлээлгэсний эцэст нээгдэхээр боллоо. Гэвч өмнө нь Disney plus дээр нээлт хийж байсан бүтээлүүдээс ялгаатай нь нэмэлт төлбөртэй байх аж.

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүн гарчээ. Хүн амын нийт тоо 3 296 866, өрхийн тоо 897 427, гэрлэлтийн дундаж нас 27, гэр бүлийн гишүүдийн дундаж тоо 3.6 гэсэн дүн мэдээ байна.

Монголд парламентийн сонгууль зарлагдаад албан ёсны сурталчилгааны үе ид явагдаж байна. Энэ жил нам, эвсэл болон биеэ даагч гээд нийтдээ 606 нэр дэвшигчид 76 суудлын төлөө унтах нойроо умартан, жинхэнэ "үзэж тарж, үсэрч наалдан" байна. Сонгуулийн сурталчилгааны агуулга дагаад сошиал медиагаар сонгогчид тэднээс дутахгүй "буцлаж" ажээ. Энд маш өвөрмөц нэгэн зүйл болж буй нь гадаадаас гурван өрсөлдөгч нэр дэвшээд хамаг сурталчилгаагаа онлайнаар хийж буй. Хавтгай гэж нэрлэгдэх болсон манай дэлхийн, технологи хөгжсөн өнөө цагийн онцлог мөн тул гадаадаас нэр дэвшигч, Швед улсад оршин суугаа Ц.Нандинбаатартай Цахим өртөөний тэргүүн Д.Цэрэнбат ИБИНВУ-с ярилцсаныг толилуулая.  

Индианагийн их сургуулийн судлаачид цахилгаанжсан даавуун гадарга коронавирусийг тархахаас урьдчилан сэргийлж, устгадаг болохыг нотолжээ.

Нийтлэл

Grid List

Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага ( цаашид товчлон ТУНА) ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө дахин зарлаж байна. ТУНА тэтгэлэгт АНУ, Канад улсуудын ахлах сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, магадлан итгэмжлэгдсэн ( accredited) коллежийн 4 жилийн бакалавр зэргийн сургалт болон цэргийн академиудад элсэн орохоор бэлтгэж буй монгол сурагчид өрсөлдөх боломжтой. Тэтгэлэг нь шашин шүтлэг, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, төрсөн газар, иргэншил зэргээс үл хамааран Хойд Америкийн бүс нутагт амьдарч, суралцаж буй бүх монгол хүүхдүүдэд нээлттэй.

Ээж болоод хорвоотой ахисан түвшинд дахин танилцсаар. Цэцэг цэврүү шиг ариухан амьтныг баахан булингартсан би хүмүүжүүлнэ гэж юусан билээ? Хүү минь л намайг хүмүүжүүлж хорвоод бид ямархан хөөрхөн эвдэрээгүй амьтад ирдэгийг сануулж байна даа.

Хориод жилийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч асан, Бавуугийн Лхагвасүрэн гуайтай уулзах ховорхон аз тохиож билээ.

Хүүхдээрээ шахуу байсныг хэлэх үү, одоо эргээд бодоход олигтой ч юм асууж чадаагүй алтан боломжийг өнгөрөөжээ. Уулзалтынхаа төгсгөлд, та надад захих үг хэлээч гэхэд “хүн шиг л яваарай” гэж билээ. Тухайн үед нарийн утга учрыг нь олох гэж оролдоогүй ч, сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн энэ гуравхан үгний тухай бичмээр намрын налгар сайхан орой санж.

Арвайн гурилаа зуурахдаа гэртээ байгаа хатсан жимс (том бол жижиглээд) самраасаа хэдхэнийг хийчихвэл хүүхдүүд их дуртай байна. Ийш тийшээ хайкин энэ тэр хийхдээ идэхэд амар, жижиглэж дөрвөлжлөөд гялгар уутанд хийгээд аваад явбал тийм амар үйрч салахгүй, үүргэвчний ая даахаар юм байна.

Сурталчилгаа

Удахгүй