Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Одоогоор СА мужийн заавраар сургуулиудыг нийт сурагчдын зөвхөн 25%-ийг л ангид хүлээж авахыг зөвшөөрч байгаа. Үүнд ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хичээл шаардагдах, сургуульд явах өндөр шаардлагатай хүүхдүүдийг авахыг зөвлөж байгаа.

Сургуулиудын хичээл онлайн болсноос үүдээд гэртээ хүүхдээ харахын тулд ажлаа явах боломжгүй тохиолдолд Pandemic Unemployment Assistance ажилгүйдлийн тэтгэмж авах бололцоотой гэж California’s Employment Development Department (EDD)-аас мэдэгджээ. Харин ямар хүн, хэдийг авах нь нэлээд олон зүйлээс шалтгаалах аж. Өнгөрсөн хавар сургууль хаагдсанаас үүдээд ажлаа гарах, эсвэл цагаа хасахад хүрсэн бол энэ тэтгэмжийг авах боломжтой. Хүүхдээ харахаас өөр аргагүйд хүрч даргадаа хэлж цагаа багасгасан бол бас тодорхой хэмжээний мөнгө авах боломжтой байх нь.

Энэ тэтгэмжид өргөдөл бөглөсөн аав ээжтэй утасны ярилцлага хийж ажлаас гарсан шалтгаан нь дээрх шалтгаан мөн эсэх, үнэхээр хүүхдээ харахаас өөр аргагүй байсан эсэхийг тодорхойлно гэжээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу