Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сакраменто хотын Д.Баярсайхан эгчийн бичсэн "Нэгдсэн нэг сайхан үзэл баримтлалын жагсаалт"-ыг уншаарай. Маш зөв санал болохоор нь чирээд ирлээ. Найз нөхөд, үр хүүхдүүддээ бас тайлбарлаж хэвшүүлж өгвөл бид улам Өөдөө!

Би 15 дахийг нэмлээ. Монголчуудын Холбоо Бэй Аэриагийнхан бас санаа оноо байвал нэмээрэй!

  1. Хаана ч тааралдсан Монголчуудтайгаа сайхан инээмсэглэн мэндлэх, боломжтой бол хэд гурван үг солих.
  2. Бусадтай найрсаг эелдэг харьц. Бусдыг өөртөө чинь яаж харьцахыг хүсдэг, тэр л хэмжээгээр бусадтай харьцах. Ялангуяа өөрөөсөө ахмад хүнийг хүндэлж харьцах
  3. Бусдыг асуусан үед өөрийн мэддэг, чаддаг зүйлээ бусдад харамгүй хэлэх, зааж өгөх.
  4. Бусдын утас, мессежинд тогтмол хариулах. Тэр даруйд нь хариулах боломжгүй байсан бол удалгүйгээр хариу өгч байх.
  5. Гэр бүлээ бизнес, мөнгөнөөс дээгүүр тавьж явах. Үр хүүхдүүдээ эрдэм номыг дээдэлдэг болгоход анхаарах.
  6. Монгол улсаа гадныханд муулахгүй байх. Үр хүүхдийнхээ дэргэд Монголоо шүүмжилж ярилцахгүй байх.
  7. Бизнес эрхэлдэг Монголчууд нэг нэгнийхээ ажилчдыг хэлж ярилгүйгээр ажилд авдаггүй байх.
  8. Өвчин зовлон тохиолдсон, тусламж хэрэгтэй нэгэндээ боломжоороо туслах. Энэ нь өвчтэй болон сахиурыг эргэж очих, хүүхдүүдэд хоол унд дөхүүлж өгөх, хүүхдүүдийг нь сургуульд ээлжилж хүргэж өгөх, байрных нь мөнгийг нь төлөх гэх мэтчилэн тусууд байж болно.
  9. Шинээр ирсэн хүмүүст гуйлгахгүйгээр тустай зүйл хийх.
  10. Магтаал, өргөмжлөл бодолгүйгээр Монголдоо, монголд байгаа гэр бүл, ахан дүүс, ард түмэндээ, тус хэрэгтэй нэгэнд өөрийн хэмжээгээр байнга тусалж байх. Сайн сайхан үйл хийж байгаа, өөрийн дэмждэг байгууллагад сар бүр тогтмол хандив өгч байх.
  11. Монгол хэл соёл, уламжлалаа дэлгэрүүлэх, коммунитигийн эв нэгдэл, хамт олны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа дэмжих, сурталчлах, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, боломжтой бол сар бүр тогтмол хандив өгөх
  12. Монгол коммунитигийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэхэд гар бие оролцох. Шүүмжлэх, хойш суухын оронд асуудлыг шийдэхэд туслах, гар бие оролцох.
  13. Үзэл санаа нийлэхгүй байх, хоорондоо үл ойлголцох байдал, маргаан үүссэн үед тэдний өнцгөөс асуудлыг харахыг хичээх. Хараал хэрэглэхгүй байх. Бусдыг муухай үгээр дуудахгүй байх. Эндхийхнээр бол Taking the high road буюу хамгийн ёс суртхуунлаг, нөгөө хүндээ хамгийн хор холбогдол багатай шийдвэрийг сонгох.
  14. Сошиал медиад мөн эдгээр соёлыг баримтлах. Нэг нэгийгээ нийтийн сүлжээгээр ичгэвэр болгох оролдлогын өмнө холбогдож асуудлыг шийдэхийг хичээх. Хотын группэд группын гишүүдийн эрх ашигтай нийцэхгүй болон худал мэдээллийг тавихгүй бодлого баримтлах.
  15. Монгол бизнесээ дэмжих, гадны зах зээлд гарахад нь түлхэц өгч тэднийгээ сошиалаар эерэгээр сурталчилах.

Б.Туяа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу