Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хуучин Даяар Монгол сонин дээр бичдэг байсан шигээ гэр ахуй санхүүгийн зөвлөгөөнүүдээ эндхийн залуу гэр бүлүүдэд зориулж бичиж байхаар шийдлээ.

Гэр бүлийн санхүүгийн зөвлөмж 11 сар

1) Хуучин машинаа зарах бодолтой байгаа хүмүүс ойрын үед зарвал үнэ гайгүй, дээр нь эрэлттэй байгаа шүү.

Учир нь ковидын үеэр аюулгүйн үүднээс нийтийн тээврийн хэрэгсэл, Uber зэрэг машин шэйрин хэрэглээ эрс багассан нь ийнхүү хуучин машины хэрэглээг нэмэгдүүлж зах зээл дээрх нийлүүлэлтийг эрс багассан байгаа.

Хуучин жижиг машинуудын үнэ өнгөрсөн жилийнхээс 23%, SUV, трак үнэ 17%-иар нэмэгдсэн гэж Kiplinger сэтгүүлд бичжээ.

Мэдээж одоо хэд хэдэн үр дүнтэй вакцинууд батлагдсан байгаа тул хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих аюулгүй болж эхэлбэл мэдээж эрэлт эрт багасна. Үүний сургаар 9 сард 8 сарынхаас бага зэрэг буурсан гэжээ.

2) Дэлгүүрийн гифт карттай хүмүүс, мөн хүнд гифт карт бэлэглэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй. Нэлээд олон тооны дэлгүүрүүд дампуурлын баталгаа авсан байгаа. Цаашид олон тооны дэлгүүрүүд бүр алга болох магадлалтай. Ямар дэлгүүрийнхийг авахдаа бодолцоно биз. Дэлгүүр дампуурал зарласан үед гифт карттай хүмүүст түүнийгээ зарцуулах хэдхэн 7 хоног олгогддог.

3) Энэ үеэр хямд байгаа зүйлүүдийн нэг бол яахын аргагүй аяллын үйлчилгээнүүд. Онгоцны билет, круз, буудал байрнууд харьцангуй гайгүй байна. Түрүүчийн 7 хоногт шуудангаар ирсэн Holland компанийн Аласка, Европын крузын нэг хүний үнэ 600-700$ (мэдээж хамгийн хямд өрөө нь), дээр нь unlimited bar, хүүхдийн билет үнэгүй гэхчлэн нэлээд сайн bonus -тай харагдана лээ.

Аялалд ер нь нэлээд сайн даатгал, benefit-тэйгээр нь аялагчдад зориулсан картуудыг хэрэглэвэл тохиромжтой байдаг юм. Эдгээр картуудаар байр, онгоцны билетээ худалдаж авснаар cancellation, baggage loss зэргийн даатгал нэмж худалдаж авах шаардлагагүй болдгоос гадна худалдан авалт тутамдаа майл, оноо цуглардаг. Гол нь ихэнх нь жилийн төлбөртэй байдаг тул аялдаггүй хүмүүст бол ашиггүй, эсвэл бонус оноог нь авмагц кэнсэл хийсэн дээр болно.

Миний дуртай кредит картуудын нэг Chase Sapphire Visa (жилийн $95) шинээр нээвэл эхний 3 сард $4000 зарцуулбал 80,000 оноо ( кашаар бол $800, аяллаар бол $1000-той тэнцэх) санал болгож эхэлсэн байна лээ.

Одоогоор Bank of America Cash Reward Card (онлайн шоппинг, бензин, аялал, ресторан, гэр орны тохижуулалт, мебель зэрэгт зарцуулбал 3%, дэлгүүрийн шоппингд 2% каш буцаалттай) шинээр нээвэл эхний 90 хоногт $1000 зарцуулбал $200 өгнө зэрэг урамшуулалтай байна.

Ер нь картуудын эхний оноог цуглуулахын тулд аялал төлөвлөж, билет захиалахаасаа ядаж сарын өмнө картад бөглөж аваад, тэгээд ирэнгүүт нь онгоцны билет, круз зэргээ захиалж, аялалдаа хэрэглэвэл зарцуулах хэмжээнд дор нь хүрчихнэ.

4) Орлого ихтэй жилээ, ер нь чадвал жилийн эцэст тэтгэврийн данс уруугаа мөнгө хийж татвараа багасгадаг. Өөрөөр хэлбэл улсад төлж байсны оронд өөртөө мөнгө цаашаа хийх боломжтой гэсэн үг. Гэхдээ тэтгэврийн насанд хүрээгүй үед данснаасаа мөнгө авбал хүү, торгууль төлдгийг мэдэж байгаа байх. Мэдээж тэтгэврийн данс бүр өөр өөр. Сул, давуу талыг нь судална биз ээ.

2020 онд 401(к) 403 (b), улсын Federal Saving Plan бусад тэтгэврийн данс уруугаа хийж болох мөнгөний дээд хэмжээ $19,500, дээр нь хэрэв 50-аас дээш настай бол catch up contribution $6500 нэмж хийж болно.

Хэрэв өөртөө ажилладаг, эсвэл компани чинь тэтгэврийн план санал болгодоггүй бол IRA данснууд нээж жил бүр $6500, хэрэв 50-аас дээш настай бол $7000 хийх боломжтой. IRA данснуудын хувьд жилдээ багтаах албагүй, дараа жилийн 4/15 хүртэл хийж болно. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид solo 401k аккоунтад $57,000 (50-аас дээш насныхан $63,500) орлогоосоо хасаж хийж болно. Гэхдээ жилийн олсон орлогоос чинь их байж болохгүй. Мөнгөө хийх хугацаа ирэх жилийн 4/15 боловч шинэ данс нээх бол 12/31-ээс өмнө нээсэн байх ёстой шүү.

5) За тэгээд төгсгөлд нь бараг хүн бүр мэдэж байгаа биз ээ. Баяр өнгөрсний дараа бэлэгт явдаг тоглоом, хувцас зэрэг олон бараанууд хэд дахин хямдардгийг. Олон бэлэг бэлддэг, өөртөө хүртэл бэлэг авдаг америкчуудыг шуураад дууссаны дараа хүүхдүүдийн хувцас хунар, цагаан сарын бэлэг энэ тэрээ бэлдэнэ шүү дээ.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу