Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гадаа сэрүүн хүйтэн болохоор гадаа суух боломжгүй дотор цугларч бөөгнөрөл үүссэнээс агаарын солилцоо гадаа задгай талбайнхтай адил биш агаарын солилцоонд муугаар нөлөөлөх тул халдвар авах эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг.

Вакцин оны сүүлээр гарах сурагтай ч тэр болтол бас хугацаа байгаа болохоор манайхан гадуур явахдаа амны хаалтаа зүүгээд олноор бөөгнөрсөн газруудаар аль болох явахгүй байхыг хичээгээрэй.

Монголчууд маань энд тэнд мэр сэр өвдсөөр зөвлөгөө авсан хэвээрээ байгаа.

Ханиалгах халуурах, бие арзайх, хоолой өвдөх, гүйлгэх суулгах, амт үнэр мэдрэхгүй, толгой үе мөчөөр, бүх биеэр өвдөх, ядрах бусад ханиад томууны үеийн шинж тэмдгүүд илэрч хамт ажилладаг ойр хавийн хүмүүсээс Covid ээр өвдсөн бол гэрийн ойрхон Covid free test гэж хайгаад шинжилгээ өгч хэрэв халдвар авсан дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж байгаа тохиолдолд шинжилгээний хариу гартал заавал өөрийгөө тусгаарлаарай.

Та бүхэн дархлаагаа сайжруулж халуун хоол ундаа идэж хангалттай унтаж амарч байгаарай.

Өнөөдрийн байдлаар АНУ д Соvid 8 million тохиолдол 217,700 нас баралт бүртгэгдсэн байна.

Өвдсөн хүмүүсийн биеийн байдал илрэх шинж тэмдэг эдгэрэлтийн хугацаа тухайн хүний дархлаа биеийн өвчин эсэргүүцэх чадвараас хамаарч янз бүр байгаа ч Covid ээр хамгийн удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн нь өвчтөн 196 хоног буюу 6.5 сар болоод эмнэлгээс гарсан байна.
Яарч сандарсан үед хэрэг болох тул ханиалга дарах, халуун бууруулах, дархлаа сайжруулах ойр зуурт хэрэглэх эмүүдээ эмийн сангаас хугацааг нь харж гэртээ бэлэн байлгаарай.

Ханиад томууны үе удахгүй эхлэх тул flu shot хийлгэдэг бол 11 сараас өмнө хийлгээд аваарай. Эрүүл мэндийн даатгалтай бол төлбөргүй хийж байгаа зарим CVS pharmacy, Assi, H mart хүнсний дэлгүүр, community health center-үүдээр үнэгүй хийж байгаа.

Хүнсний дэлгүүрийн бусад эмийн сангуудаар хийгдэж байгаа flu shot дундаж үнэ нь 39-42 доллар.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу