Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америк дахь Эмч эмнэлгийн ажилтны холбооны тэргүүн Nyamaa Nyamsuren эмч Монголчуудынхаа эрүүл энхийн төлөө, эмчийн тангарагтаа үнэнч байгаа нь бахархал төрүүлж байна. Өнөөдөр юм асуух гээд утас руу нь залгасан. Маш их ачаалалтай байгаа юм байна. Нэг хүнд утсаар зөвлөгөө өгөхөд дунджаар 45 минут зарцуулдаг, энэ муухай цар тахлаас болж айж түгшсэн, зөвлөгөө авах хүмүүсийн тоо ихсэж өдөр шөнө харгалзалгүй утсаар ярих болсон гэнэ. Намайг залгах үеэр ходоод нь асуудалтай, даралт ихтэй 2 хүнийг эмнэлэг бараадуулаад байж бнаа гэсэн. Суурь өвчтэй зарим хүмүүсийн эм нь дуусаж, ижил төрлийн өвчтэй, эм нь адилхан, нөөцтэй хүмүүсийн эмийг зохицуулан хувааж хэрэглүүлж бгаа гэх мэт зүйлүүдийг ярьж амжив.

Монголчууддаа хандаж хэлэхэд болж өгвөл гэрээсээ гаралгүй, хувийн ариун цэврийг чанд сахиж, гадагш гарах тохиолдолд бээлий, амны хаалт зүүхийг дахин дахин сануулж байна лээ шүү. Монголчууд минь дор бүрнээ хичээгээд, хүний газар хатуухан хэлэхэд ясаа тавьчилгүй, аядуухан хэлэхэд тахлаар өвдчилгүй ард нь гарах юм шүү!!!

Иллонойст 24 цагийн дотор шинэ тохиолдол 715, нас баралт 16 нэмэгдэж.

Баярлалаа Нямаа эмчээ!

Uranzul Dorj 2020.04.02 

Нямаа эмчдээ өргөсөн тангарагтаа үнэнчээр Чикагод байгаа Монголчуудынхаа төлөө цаг наргүй ажиллан зөвлөн орчуулж энэ хүнд үед мэдээлэлээр цаг алдалгүй ханган ажиллаж байгаад чин сэтгэлээсээ Танд баярлалаа.

Таны элгэмсүү, найрсаг, энэрэнгүй сайхан ажиллаж байгаад бид гүнээ талархан таны ажилд амжилт хүсэн, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе. Жаргаж яваарай.

Та сайхан хүчирхэг эмч, бахархаж байна.

Angie Enkgin 2020.03.29

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу