Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

5-р сарын 1-нд явагдсан лотогоор Канадын засгийн газраас явуулж буй цагаачлалын Express Entry хөтөлбөр 3,311(ITA) хүнд байнгын оршин суугчийн хүсэлт гаргах эрх олгосон байна.

Шалгаруулалт оноот системээр явагддаг бөгөөд энэ удаа онооны доод хэмжээ 452 (CRS) байгаа нь жилийн хамгийн бага үзүүлэлт болж байгаа юм.
Судалгаагаар Канадад oйрын хорин жилийн хугацаанд 11.8 сая хүн сургуулиа төгсөж, ажиллах хүчний бүрэлдэхүүнд орох бол 13.4 сая хүн тэтгэвэрт гарах төлөвтэй байна. Уг зөрөөнөөс үүсэх нийгмийн болон эдийн засгийн сөрөг нөлөөг багасгахын тулд тус улсын засгийн газар цагаачлалын олон ангилалаар хөтөлбөр явуулж байна. Үүнд Federal Skilled Worker Class, Federal Skilled Trades Class, and Canadian Experience Class багтана.

Express Entry хөтөлбөрийн хувьд оролцогчдыг нас, боловсрол, ажлын туршлага, ерөнхий Англи хэлний мэдлэг зэрэгт суурилуулан шалгаруулалт явуулдаг байна.

 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж уншна уу.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу