Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн шөнө болсон халц мэтгэлцээн , удахгүй болох сонгууль, корона вирус, дээд шүүхийн шүүгчийн томилгоо сэдвүүд сүүлийн үед олны анхаарлын төвд байсаар байна.

CNN’s Daniel Dale: Худал хэлэхийн хувьд Trump эхний мэтгэлцээнээс муу байлаа. Худал зүйлс дэндүү их байлаа гэв. Тэрээр Trump-н факт шалгагч гэдгээрээ алдартай.

Times’s Lisa Lerer: Trump Хэд хэдэн дайралт хийснийг эс тооцвол маш сайн сахилга баттай байлаа.
Jane Coaston, Vox: Trump-н дуртай сэдвүүд нь сонгогчдод хэрэгтэй сэдвээс өөр
Jessica Taylor, Cook Political Report: Энэ мэтгэлцээний үр дүн нь эхний мэтгэлцээн шиг Trump-д муугаар нөлөөлөхгүй
NBC’s Kristen Welker moderator- Маш сайн мэтгэлцээнийг удирдлаа гэж олон хүмүүс дүгнэж байна.

Хэн мэтгэлцээний хожигч вэ: CNN (54-34 ), YouGov’s (53-39) харьцаагаар Biden тэргүүлжээ.
47 сая иргэд сонгуулиа өгөөд байгаа нь өмнөх (pre-election record ) амжилтыг эвдсэн байна. Төв болон зүүн эргүүдийн сонгуулийн хувь өндөр байна.

Өнөөдрийн байдлаар 8.3 сая гаруй иргэд корона вирусийн халдвар авч, 220,000 иргэд нас барсан байна. Пүрэв гаригт 1 өдөрт халдвар авсан хүний тоо хамгийн их байлаа-73,686. 22 муж нэг өдөрт гардаг халдварын тооны рекордоо давсан бол 14 муж тогтвортой барьж байна. Сонирхолтой нь халдвар ихсэж байгаа муж нь хөдөө, орон нутгийн мужууд байна. Томоохон хот сууринтай мужууд харьцангуй тогтвортой байна.
АНУ болон Англид хийсэн судалгаагаар сургуулиудыг нээсэн нь вирусийн тархалтад онц нөлөөлөөгүй гэсэн дүн гарчээ. Европын олон орнуудад эмнэлгийн ачаалал ихсэж хүнд байдалтай байна.

FDA нь remdesivir-г КОВИД19-г эмчлэх эмээр баталлаа. Гэхдээ эмчилгээнд ашиглах эцсийн шийдийг ДЭМБ-н дата- шийднэ гэж University of Pittsburgh , Center for Pharmaceutical Policy and Prescribing захирал мэдэгдэв.

Amy Coney Barrett- Америкийн дээд шүүхийн шүүгчээр сонгогдоход ганцхан алхам үлдлээ. Тэрээр Сенатын хууль зүйн зөвлөлөөс 12-0 санал авсан бөгөөд ардчилсан намын 10 гишүүд бойкот хийж санал хураалтад оролцоогүй, хурлыг орхин гарсан.

Сонгууль 12 хоногийн дараа болно, цагаачлалын алба бичиг баримтгүй цагаачдын баривчлах, албадан гаргах ажиллагааг орон даяар явуулж байна. Өнөөдөр New York хотод, зүүн эргүүдэд маш өргөн арга хэмжээ явагдаж, жагсаал болж байна.

Онц шаардлагагүй бол сонгууль дуустал гадуур их явахгүй байх, бичиг баримтаа биедээ авч явна уу.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу