Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

100 бээрийн газрыг (100 mile or 160 km) дугуйтай туулахад юу эсийг бодов, эргэцүүлэв...
Юуны өмнө энэ зэргийн замны тухай ярьж бгаа нь про дугуйчдад хамаарахгүй шүү.
Мөн дугуй унахаар шийдээд эхлэж буй найзууддаа хэлэхэд шууд хол замд шууран дайрвал буруу гэдгийг анхааруулах нь зөв болов уу.

  • Цар тахалын үеэр бүх зүйл зогсонги байдалд ороход надад боломж ирэв үү, зүгээр сууж үл болно хэмээн гүйх, дугуй унах зэргээ голлоод авсан, 4/5-нд анхны 100 км-ээ жийгээд яг 3 сарын дараа 100 бээрийг жийж тууллаа.
  • Дугуйн мастеруудаа сонсож, зөвлөгөөг нь хэрэгжүүлэх нь их нэмэр боллоо. Утсаар дэмжлэгийг, цахимаар бэлтгэлийг байнга "хийнэ" шүү дээ.
    ОУХМ Ц. Ганболд (Сиеттл) бүхий л талаар зөвлөв. Хамгийн сүүлд өгсөлт хийж, жийлтийн ачааллаа нэмэх, хол зам дахь хоол тэжээлийн талаар үнэтэйг хайрласан. 1983 онд Ганболд мастер маань дэлхийн хэмжээний уралдааны 175 км-ын гараанд айрагдаж байсан тэр торгон агшин энэ алхамд намайг хөтөлсөн бас нэгэн учиртай юм аа.
  • Мастер Мөнхбат (ДС) маань дугуйн техник тал дээр тулж ажиллан, дугуйг минь сайжруулаад, мөн ойрын тэсрэлттэй явалт хийж байхыг анхааруулсан. Мастер Ариунболд маань (Виржиниа) жийх үеийн арааг зохицуулах, аль болох "өөрийгөө зовоохгүй" явахыг хэлсэн билээ.
  • Нийт 177 км явахад нийт 10 цаг 52 мин зарцуулсан бол хөдөлгөөнт хугацаа нь 8 цаг 35 мин гэж эппликейшн дээр бүртгэгджээ. Жийлт бус, бараг аялал маягтай харагдаад явчихаж бгаа юм. Зогсоол ихтэй, эвдрэл нь төвөгтэй гэх замаа сайн мэдэхгүй, хэт тамирдахгүйн тулд үе үе амарч, хоол тэжээлээ зохицуулах, зүгээр ч үгүй туулж буй замынхаа туршид хүүхэд мэт хөөрч, бичлэг хийх, зураг авах зэрэгт уягдах, мөн сүүлийн 2 цагийн турш хойд дугуйн хий суларсан зэргээс үүдэлтэй. Сайтар ухаараад, нийт цагийн хэмжээг 9 цаг руу буулгах бүрэн боломжтой юм. Зайлшгүй зогсох шаардлагатай үе ч таарлаа: улаан гэрэл, зогс тэмдэг, үдийн амралт, бүр дэлгэгддэг гүүр хүртэл таарч бүх хөдөлгөөн нам зогсов... гм.
  • Хур тунадасгүй, салхи гэх юмгүй өдрийн сайныг харж байгаад гарсан. Харин халуунаас хэрхэн зайлах билээ. Оргил үедээ 31-32С хүрч байлаа. 2 ч удаа дэлгүүрт саатан, хүйтэн ус аваад, үе үе дээрээсээ цацан байж цаашилав.
  • Өглөө гарахдаа бэлдээд гарсан 2 сав спорт ус, 2 ш тэжээл (bar), атга жигнэсэн гурил, хэдэн ш дарсан өргөст хэмх..., энэ бүгд үнэндээ бол юу ч болоогүй. Огурцы гэдэг нь холын зайд биеийн давс хөлсөөр дамжин их алддаг тул хэрэгтэй гэнэ билээ. Дэлгүүрээс нэмэлт 2 л-ийн ус 2, мөн спорт ус 2-ыг авсан шүү. Харин 00 орох шаардлага гараагүй гээд бодохоор шингэц бол зүгээр л "хаагуур хоол унд яваад бна аа" гэмээр л байлаа. Шиньков аль гэнэдэхийг тэр гэхэв, харин төлбөрийн картаа аваад гарсан нь тун ч онов.
  • Дугуйтай явахад элдэв аашийн хүн таарна аа. Зүгээр гүйцээд түрүүлчихийн хооронд л хаазлан сүржигнэх нь бна. Цонхоо нээгээд үглэх нь ч сонсогдоно. Чимээгүй шахуу холуур тойрох нь элбэг шүү, амсхийгээд сууж байхад "та зүгээр үү, дөхүүлээд өгөх үү" гэж хөгшин залуугүй найрсаг загнах нь ч таарна. За тэгээд яаж ч бодсон хүмүүний эерэг нь агуу олон, хорооноогийн сөрөг нь их бгаа цагт хорвоо болно доо, тийм ээ.
  • Эцэст нь хэлэхэд дугуй бол агуу юм бна шүү гэж хэлмээр бна. (Ер нь хөдөлгөөн. Бага ч атугай алхаад байгаарай). Угшиж мэдэхээр байсан э/м-ийн олон зүйлсээс ангижирч чадав (тэр талаар жичдээ ярьсан нь зүйтэй болов уу). Хугацаа ордог юм бна, өөрийгөө хүчлээд, гол нь тууштай байх л хэрэгтэй юм бна.
    10 жилийн өмнө Мастер Ганболдтойгоо золгоод, 10 км жийчихээд ухаан алдах, ухаангүй баярлах хоёр зэрэгцээд сууж байсныг бодвол 177 км болгож, ахиц гаргалаа. Жийлтийн бэлтгэл бсан тул булчин зангирах, шөрмөс татах зэрэг огт бсангүй. Мэдээж цуцна.

Болдог юм бна аа гэдэг сэтгэл зүйн маш том ололтыг л өвөрлөж чадлаа.

Ирэх баяр наадмын өдрүүдээр дараагийн Зуун бээр замдаа гарна даа гэж төлөвлөөд сууж бна...
Баярлалаа, та бүхэндээ (замын сониноос хуваалцан, тайлбар хийлээ).