Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За энэ удаа дэлхийн спортын хувцас, хэрэглэлийн хоёр том “акул” болох “Adidas” болон “Puma” компанийг үүсгэн байгуулагч төрсөн ах дүү Адольф “ Ади” Дасслер, Рудольф “Руди” Дасслер нарын амьдралын бодит түүхэн дээр сэдэвлэн Германы уран бүтээлчдийн 2016 онд дэлгэцнээ толилуулсан “Adidas vs Puma: The Brother’s Feud” хэмээх киног спорт болон кино сонирхогчдод санал болгож байна. Германы Херцогенаурах хэмээх буйдхан хотоос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ах дүү хоёрын амжилт болон эргээд хэзээ ч эвлэрэхгүй “дайсагнал”, мөнхийн өрсөлдөөн юунаас, яагаад болсныг энэ кино танд бэлээхэн хэлээд өгнө.

Аливаа бүхэн хоёр талтай байдаг болохоор ах дүү хоёр зам салаагүй бол та бид өдгөө “Adidas” , “Puma” хэмээх дэлхийн хоёр том брэндийг дуулаагүй ч байсан байж мэдэх юм.

Хэдийгээр уран сайхны кино боловч бодит түүхэн баримтуудыг тун сайн харуулсан, уран сайхан хэтрүүлэг, гуйвуулга багатай санагдсан шүү!

За тэгээд тухлан сууж, таалан үзэхийг хүсье!