Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

...за худлаа сенсаац хөөж олонд танигдах гэсэн “сэтгүүлч” нэр зүүсэн нөхдүүд ард олныг хэрхэн бухимдуулж, хорт вирусээс аюултай байгааг харж, нервээрээ тоглуулсан үед жаахан ч гэсэн инээж дархлаагаа сайжруул даа .

Үнэгүй байшин

Спортын нэрт гэрэл зурагчин С.Энхжаргал Америкт анх ирснийхээ дараа англиар үнэгүй буюу FREE гэдэг үгийг хамгийн эхлээд сурчээ. Нэгэн өдөр 25-р суваг ТВ-ийн спортын нэвтрүүлэгч "тугал" хэмээх Энхтөртэй гудамжаар алхаж яваад байшингийн ханан дээрх FREEDOM ( эрх чөлөө) гэсэн бичиг байхыг хараад "Та нар чинь одоо хүртэл үнэгүй байшин байхад мэдэхгүй хөлсний байранд суудаг байсан хэрэг үү?" хэмээн халагласан гэнэ.

Тэмдэгтэй шатар

Эдүгээ Сакоаменто хотноо амьдран суугаа Америк дахь Монголчуудын "Замдаан" сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж бол цагтаа боксоор хичээллэж цол зэрэг хүртэж явсан нэгэн. Дорнод нутгийн, буриад цустай хөвүүн тэрбээр "карт" ч дажгүй тоглодог гэнэ. Саяхан Цэрэндорж хүндийг өргөлтийн ахмад, сонирхогч “тамирчин” Энхбатынд очиж, түүнтэй шатраар халз үзэхээр шийджээ. Өөрийн хожилд их л итгэл төгс байсан Цээгий урам муутай Энхбатынхаас гарч ирэхэд нэгэн найз нь "За яасан, хожигдчихоо юу?" хэмээн асуухад "Муу хог чинь тэмдэгтэй шатраараа тоглоод хожчихлоо" гэж хэнэг ч үгүй залжээ.

Монголд төөрөөгүй байж

1994 онд Японы Хирошимад болсон Азийн наадмын үеэр чөлөөт бөхийн ОУХМ Т.Зүүнбаян, М.Баярсайхан нар нэгэн удаагийн бэлтгэлээсээ ялимгүй хоцрон иржээ. Шигшээгийн ахлах дасгалжуулагч байсан З.Ойдов шавь нараасаа яагаад хоцорсон шалтгааныг нь асуухад Т.Зүүнбаян :

- Багшаа төөрөөд гэж хариулжээ.

З.Ойдов багш ч:

 - Та нар 70 жил хөгжсөн Монголдоо төөрдөггүй байж, 40-хөн жилийн өмнө ҮНС байсан газар төөрөөд байх даа яадаг юм гэж амыг нь тагласан гэдэг.