Америкийн сагсан бөмбөгийн холбоо( USA Basketball) болон "NIKE" компаниас жил бүр зохион байгуулдаг залуучуудын (19 хүртэлх насны) "Бүх оддын" тоглолт гэгддэг "Nike Hoop Summit-2022"-д Монголын сагсчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од Дэлхийн шигшээ багт уригджээ.

Гуравдугаар сарын 18-20-нд Сербийн Белград хотноо хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн явагдаж, өндөрлөлөө. 1995 оноос эхлэн хоёр жил тутам зохиогдох болсон энэхүү тэмцээнд энэ удаа 137 орны 680 тамирчин, 26 зай, төрөлд хурд, хүчээ сорив.

Америкийн баруун бүсийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Pyramid cup" буюу "Цац суврагын цом" уламжлалт тэмцээн эхэллээ. Америкийн монголчуудын хөлбөмбөгийн холбооны хуанлийн албан ёсны тэмцээний хоёр дахь тэмцээнд зүй ёсоор тооцогддог "Пирамид кап" энэ жил 10 дахь удаагаа зохиогдож байна. Тиймээс ч тэгш ойн тэмцээнээ нээлттэй хийж, баруун бүсийн багууд анх удаагаа бас оролцон, нийтдээ АНУ-ын Чикаго, Сан Франциско, Нью Жерси, Вашингтон Ди Си зэрэг томоохон хотууд, Калифорниа, Иллинойс, Нью Жерси, Мэриланд, Вашингтон Ди Си мужаас Монгол, Халимаг, Буриадын 13 багийн хөлбөмбөгчид насны хоёр ангиллаар өрсөлдөж байгаа юм.

Хоккейн ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Стэнлийн цомын финалд Канадын “ Монреаль Канадиенс” баг шалгаран үлдлээ. Тэд өчигдөр 6/24нд “Лас Вегас голден найтс”-ийг 3:2(ОТ) -оор хожин, цувралыг 4:2-оор дуусган, 28 жилийн дараа Стэнлийн цомын үзүүр, түрүүнд дахин үлдэж буй нь энэ ээ.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу