Нийгэм
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүн гарчээ. Хүн амын нийт тоо 3 296 866, өрхийн тоо 897 427, гэрлэлтийн дундаж нас 27, гэр бүлийн гишүүдийн дундаж тоо 3.6 гэсэн дүн мэдээ байна.

Насны хувьд 65, түүнээс дээш насныхан ердөө 4 хувийг эзэлж байгаагаас үзэхэд нийт хүн амын дийлэнх хувийг хүүхэд залуучууд эзэлж байна.  Монголчуудын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид болжээ.

Нийт хүн амын 3.7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад зургаа болон түүнээс дээш сар, жилийн хугацаагаар оршин сууж байна. Энэ нь 2010 оноос 14.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Гадаадад оршин суугаа хүмүүсийн 25 хувь нь анх суралцах зорилгоор эх орноосоо явжээ.

11 дэх удаагийн хүн ам, орон сууцны тооллогын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг доорх линкээр авна уу. https://tinyurl.com/ybtyf3lg

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу