Аялал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Grand Canyon NP. Эх дэлхий маань гайхамшигтай үзэсгэлэнтэй шүү.

Залуучууд минь хүүхдүүдээ том болохоос нь өмнө жил бүр төлөвлөж байгаад, яаж ийгээд цаг гаргаад аяллаж байгаарай. Том хүүгээ 16 хүрэхээс нь өмнө гээд Америкийг урдуур, хойгуураар нь машинтай хөндлөн тойрсон аяллыг сар гаруй хийж билээ. Яадаг бол гэж санаа зовж л байсан. Зориглосон нь ч болсон. Би хүүхдүүддээ хэлдэг юм. Та нар том болоод хүүхдүүдээ дагуулаад явахдаа аав ээжтэйгээ явж байснаа санаад гоё байх болно гэж.

Америкт байгальд аялахад үнэтэй биш шүү. Сайндаа л бензины үнэ, кампины төлбөр орно. Хоол унд явсан нь ч яваагүй ч гардаг л зардал. Ийм хямдаар хүүхдүүддээ үнэтэй дурсамжийг үлдээнэ гэж боддоо. Дээр нь гоё сайхныг нь мэдэрнэ харна гэдэг чинь Эх дэлхийгээ хайрлаж сурна гэсэн үг.

Түүнээс дутуугүй байгалийн гайхамшгийг нүдээрээ харж мэдрээд дурсамж болон өөрт чинь үлдэнэ. Зургаа дэлгэхэд л ой санаа чинь цаг хугацааны аялал хийгээд тэр үед амссан баяслыг чамд мэдрүүлэх бөлгөө.

Америкийн үзэсгэлэнт байгаль, томоохон хотуудаар хийсэн аяллын тэмдэглэл, өөрийн туршлага дээрээ үндэслээд очвол ингэвэл, тэгвэл зүгээр юм билээ гэсэн цаг хугацаа, мөнгө хэмнэх аятайхан санаанууд бүхий номон дээрээ сууж байнаа. Уг нь 2 жилийн өмнө төлөвлөөд хүн амьтантай яриад явсан ч амжуулсангүй дурак чинь хэ хэ.
Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна даа тиймээ.