Боловсрол
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сонгуулийн буухиа сүүл мушгих цаг ойртож байна. Үндсэн хуулиар баталгаажсан санал өгөх эрх, өнөөдрийнх шиг хүн бүрт үргэлж нээлттэй байгаагүй. Зөвхөн цагаан арьст эрчүүд санал өгч, төрийн тэргүүн, бусад абан тушаалтныг сонгодог байсан цаг үе АНУ-ын түүхэнд бий. Байх байхдаа тийм ч өнө эртний явдал биш бөгөөд ердөө 1920 онд АНУ-ын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар, эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсноос тодхон харагддаг.

Өнөөдөр өөрийн сонголтоо хийж, санал өгөх эрхээ чөлөөтэй эдэлж байгаа америк эмэгтэй хүн бүр Сюзан Б.Энтони гэж хүнийг мартах учиргүй хэмээн Америкчууд түүнийг хүндэтгэдэг. Америкийн, улс төрийн нэрт зүтгэлтэн Сюзан Б.Энтони эмэгтэйчүүдийн эрх, боолын нийгмийн эсрэг цогтой тэмцэж, жагсаал цуглаан олноор зохион байгуулж, улмаар Вашингтон хотноо, Конгрест санал өгөх хуулийг өөрчлөх хүсэлт гаргасан гавьяатай. 1872 онд түүнийг сонгуульд санал өгөхийг оролдсоны төлөө баривчилж байсан удаатай. Түүнийг нас барснаас 14 жилийн дараа буюу 1920 онд АНУ үндсэн хуулиндаа 19 дэх нэмэлт өөрчлөлт оруулснаар, эмэгтэйчүүдийн санал өгөх эрх баталгаажсан түүхтэй аж. Хожим 1979 онд иргэний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Сюзан Б.Энтонийн хөргийг сийлсэн зоосон доллар бүтээсэн бөгөөд үүнийг Сюзан Б.Энтонийн доллар гэж нэрлэдэг аж.   

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу