АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажилгүйдлийн үзүүлэлтүүд улам муудаж болзошгүй байна

Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Стивен Мнучин АНУ-ын түүхэнд ажилгүйдэл хамгийн өндөр түвшинд хүрч болзошгүй талаар Ням гаригийн Fox News Sunday нэвтрүүлгийн үеэр хэллээ.

Хөдөлмөрийн Яамны тайлангаас харахад дөрөвдүгээр сард АНУ-ын 20.5 сая иргэд ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин 14.7%-д хүрсэн нь их хямралын үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Гэвч уг үзүүлэлтэд ажил хайхаа больсон хэдэн сая иргэдийг хамруулаагүй байгааг Мнучин дурдсан юм. Тэрээр нэвтрүүлгийн хөтлөгчийн жинхэнэ ажилгүйдлийн түвшин 25%-д дөхсөн эсэх талаарх асуултад “Тийм байх магадлалтай” хэмээн хариулсан юм.

Эх сурвалж: NPR

 

Хөл хориог цуцлахтай зэрэгцэн Цагаан Ордонд вирусын эрсдэл нэмэгдсээр

Улс орон даяар хөл хориог цуцлахыг дэмжиж буй Ерөнхийлөгч Трамп өөрийн гэртээ коронавирусын эрсдэлтэй нүүр тулаад байна. Улсдаа хамгаалалт хамгийн өндөртэй газрын ажилчдын дунд коронавирусээр халдварласан хоёр хүн байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын урдаа барьдаг гурван ч хүн тусгаарлалтад ороод байгаа юм. 

Мөн Баасан гаригт хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичигт нь коронавирус илэрсэний дараагаар Дэд Ерөнхийлөгч Майк Пенс өөрийгөө тусгаарлаад байна.

Ерөнхийлөгчийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авч байгаа талаар Пенс дурдаад зарим ажилчдаа өдөр бүр шинжилгээнд хамруулахааар болж байгаагаа ч мөн мэдээлсэн юм.

Эх сурвалж: Associated Press

 

Агаарын тээврийн салбар хурдтай унасаар байна

Delta Air Lines 2020 оныг компанийн түүхэндээ хамгийн амжилттай жил хэмээн тэмдэглэн угтаж, 1.6 тэрбум долларын ашгаа 90,000 ажилчидтайгаа хуваалцаж байсан юм. Гэвч коронавирусын улмаас нислэгүүд эрс багассан нь компанийг санхүүгийн хүндрэлд оруулаад байна.

Delta болон Америкийн бусад томоохон агаарын тээврийн компаниуд нислэгийн хуваариа эрс бууруулсан ч дотоодын нислэгт дунджаар 23 хүн тээвэрлэж байна. Энэ нь цалингийн зардал, түрээс, онгоцны засвар үйлчилгээ зэргийн зардал орлогоос давж, өдөрт 350-400 сая долларын алдагдалд хүрэхэд нөлөөлөөд байгаа юм.

Airlines for America байгууллагын судалгаагаар үйлчлүүлэгчдийн тоо 94%-иар буураад байгаа бөгөөд тус салбарын 6,215 онгоцны тал нь томоохон нисэх буудлууд, онгоцны талбайнуудад зогсонги байдалтай байгаа аж.

Southwest Airlines компани 47 жил дараалан ашигтай ажилласнаа нэгдүгээр сард тайлагнаж байсан ч зургадугаар сарыг дуустал өдөрт 30-35 сая доллларын алдагдалтай ажиллах хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The New York Times

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу