АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт ням гарагаас эхлэн Хятадын алдарт TikTok, WeChat аппүүдийг татаж авах эрхийг хориглох журам гарчээ. Тухайн шийдвэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулийн эрх зөрчигдөж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна. 

Комерс Департметээс мэдээлснээр баасан гарагийн 23:59 цагаас эхлэн АНУ-ын компаниуд TikTok, WeChat аппүүдэд зориулж шинээр дата байршуулах үйлчилгээ үзүүлэх эрхгүй болно.

"Tik Tok, WeChat аппүүд хэрэглэгчдээс сүлжээний үйл ажиллагаа, байршлын мэдээлэл, хайлт, хайлтын түүх зэрэг асар их хэмжээний өгөгдлийг цуглуулдаг", "мөн эдгээр компаниуд Хятадын коммунист намын журамд зааснаар иргэний цэргийн нэгдлийн идэвхтэй оролцогчид бөгөөд шаардлагатай нөхцөлд тагнуулын албадтай хамтран ажиллах үүрэгтэй" гэжээ.

"Хориг арга хэмжээ үндсэн хууль зөрчиж байна гэж би хувьдаа бодож байна", “Хориг хэрэглэгчдийн дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгслийг таслан зогсоож байна” гэж UC Berkeley-н хуулийн сургуулийн декан ярьж байна.

Tik Tok-г эзэмшигч ByteDance Америк дахь салбараа Oracle Corp-д худалдах тухай хэлэлцэж байгаа.

 

Эх сурвалж: The Wall Street Journal, Sep 18, 2020. 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу