АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ковид-19 аюулгүй байдлын үүднээс АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнийг цахим хэлбэрт шилжүүлж, хоёр дахь мэтгэлцээнийг 10-р сарын 15ны Пүрэв гарагт зохион байгуулахаар товлосон байсан ч ерөнхийлөгч Дональд Трамп уг мэтгэлцээнд оролцохгүй гэж мэдэгджээ. “Мэтгэлцээн цахим хэлбэрээр явагдвал цаг үрсэн ажил болно” гэж тэрээр хэлсэн байна.

Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дараагийн мэтгэлцээний тов тодорхойгүй байдалд оржээ. Сүүлийн буюу гуравдахь мэтгэлцээн 10-р сарын 22-нд Нашвилл хотод Трамп, Байден, NBC News-ийн сэтгүүлч Кристен Велкер нар оролцохоор тусгагдсан. Гэвч Трампын зүгээс сүүлийн буюу гуравдахь мэтгэлцээнд зөвхөн нүүр тулсан тохиолдолд оролцох төдийгүй дахин долоо хоногоор хойш сунгаж, аравдугаар сарын 29-нд зохион байгуулах саналтай байгаагаа нэмж илэрхийлжээ. Трампын хувьд Ковид-19 эмчилгээгээ бүрэн дуусгасан төдийгүй энэ амралтын өдрүүдэд сонгуулийн сурталчилгааны ажилдаа эргэн орох төлөвтэй байна.

https://apnews.com/article/election-2020-virus-outbreak-joe-biden-donald-trump-politics-47938faf487760963c96fffb41d7458c

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу