Шатар аа гэж
Мизурийн их сургуульд шатрын клуб байх. Долоо хоногтоо нэг цуглана. Өнөөдөр тэр ээлжит өдөр. Газар газрын ижил хоббитой, шатарт дур сонирхлоо захируулагсад ирэх. Израил, Англи, Америк, Чех, Монгол, Орос, Молдав, Энэтхэг, Хятад гээд олон орноос ирсэн улс энд цуглана. Мань ажлаа амжуулаад орой давхиж очих санаатай. Анх Болдоо дүү хүүг Колумбиад ирэхэд сонирхлынх нь дагуу уг клубийг хайж олсон юм. Мань эр шатрыг бол өрчихнө шүү! 2001 онд билүү дээ, Колумбиад болсон нэгэн тэмцээнээр анх Америкт гараагаа эхэлсэн. Гурав дахь өрөгтөө Мизуригийн Жамес Эс Эллис гээд мастертай тоглолоо. Тоглолтын эхэн үед Америк мастер давуутай байсан, төгсгөлд харин яалт үгүй бууж өгөхдөө ноёныхоо толгойг нясалж унагаад Монголиа 2:0 гэж билээ. Яагаад тэгж хэлэв хэмээн сонирхоход би саяхан Лас Вегаст танай нутаг нэгт их мастер Д.Шаравдоржид хожигдсон юм аа. Одоо би хоёр дахь удаагаа монгол шатарчинтай нүүж байна гэж билээ.
За өнөөдөр амралтын өдөр байна, дэлгүүр хэснэ ээ. Колумбиа Молл орлоо. За даа би нэг их лут дэлгүүрчин биш. Саяхан Тааргэтээс авсан сэрүүлэгтэй цаг жаахан согогтой байж. Үнэндээ түүнийг солих гэж Молл явлаа. Тэгээд яаж зүгээр байхав охидуудынхаа нэрлээд байдаг ганц нэг дэлгүүрээр гялс шагайчхалгүй яахав. Сайн аав чинь :-).