Зургийг Дагвын Содбилэг

Насны залуу, ухааны дутууд нутгаасаа гарсан болоод ч тэр үү? Эх орон, Монгол хүний үнэ цэнийн талаар бүрэн дүүрэн ойлголтгүй явсаар өдий хүрсэн гэдэгт өөртөө итгэхэд ч бэрх санагдана.

Хориод жилийн өмнө, Монголоос хөөрөх өдрийг хоног тоолон хүлээдэг байсан бол өдгөө, Монголд газардах өдрөө тэсэн ядан хүлээдэг болжээ. Та сайн явж байна уу? Хэмээн эх хэлээр мэндчлэх Монгол онгоцны хөөрхөн үйлчлэгч охиныг тэврээд авмаар.

Зургийг хиймэл оюунаар зуруулав

Манайхан гэж сүрхий гоё баг бүрдэж, басхүү хөөрхөн агуулга бичиж бүтээсэн бөлгөө. Өнөө гайт ковидын үеэр Америкт буй монголчууддаа тус дэмтэй үйлс болсонг олон хүн дурддаг юм. Илиной мужийн сэтгүүлчдийг дэмжих сангаас мөнгөн тэтгэлэг хүртэл авч өссөн.