Америкт ням гарагаас эхлэн Хятадын алдарт TikTok, WeChat аппүүдийг татаж авах эрхийг хориглох журам гарчээ. Тухайн шийдвэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулийн эрх зөрчигдөж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна.
Ажилгүйдэл · монопол · хөрөнгийн зах зээл
Өнөөдөр хөдөлмөрийн өдрийн амралт тул гэртээ, угаасаа гэртээ, гэрээсээ ажиллаад 26 дах даваа гарагтайгаа залгаж буй бөлгөө. Өнгөрсөн долоо хоногт юу болж өнгөрөв гэвэл товчдоо хөрөнгийн зах зээл овоо өндийлөө, жишээлбэл S&P 500 индекс 6.1% өслөө. Орон сууцны зээлийн хүү буурлаа, 30 жилийн зээлийн дундаж хүү 3.07% болсон нь өмнөхөөс 0.79-аар бага. Ажилгүйдэл багаслаа, сүүлийн дөрвөн долоо хоногт ажил олголт 277.30% өсчихлөө.