Сэтгэцийн эрүүл мэндээ сайн байлгахын тулд хүн бүри өөрт тохирсон аргыг хэрэглэдэг. Хөлсөө гартал дасгал хийх, өөрийнхөө хурданд тохируулан алхах, мэргэжлийн хүнтэй ярилцаж сэтгэл заслын үйлчилгээ авах, дуртай зүйл буюу хоббитой байх, ямар нэг спорт, урлагаар хичээллэх, ёгоор хичээллэх, бясалгал хийх гэх мэт маш олон арга байгаа байх. Эдгээр дотроос хүн бүр өдөр тутам хийх боложтой нэгэн арга байдаг нь “бичих”. Өдрийн тэмдэглэл, журнал гээд юу ч гэж нэрлэсэн болно.
Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн
Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнийг суугуул нутаг Сан Францискод зохион байгууллаа. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд АНУ дахь Монгол, Буриад, Халимагийн 15 баг оролцож, хоёр насны ангилалд ( open , masters) өрсөлдөв.
Гоё, гоё! Арван нэг миний фаворит дугаар
Энэ нөгөө Сан Франциско-д Доктор Саруул бид хоёр Florian Wirtz-ыг хэрхэн Германы лигээс Ливерпүүлд авчрах талаар маш нууц, онц классифайд хэлэлцээ хийж суугаа бдал. Хуягаа ах спортын өргөн мэдлэг, гадаад харилцааны өндөр туршлагатай нэгэн болохоор модератороор оролцсон юм.
Тэгээд цаашлаад Индиана Пэйзерсээ хэрхэн финалд аваачих, улмаар яаж НБА-гын аварга болгох талаар нарийн зөвлөлдсөн юм бна.
Д.Батсүх: “...Хүүхэд залуусын маш ихээр сонирхон судалж байгаа кодинг системийн үндсийг тоглонгоо сурч ойлгох, оньсон тоглоом бүтээсэн..”
Анд нөхдийн захидал, тэмдэглэлт өдрийн заллага, сургуульд тэнцсэн урилга, хүмүүс хоорондын нэг нэгэндээ илгээх сэтгэлийн бэлэг, илгээмж, цахим худалдан авалт, төлбөр тооцоо гээд амьдралын алив хэрэгцээ, шаардлагатай бүхнийг цаг тухайд нь дамжуулан түгээх “Шууданч” гэх эрхэм албыг хашдаг, Д.Батсүх “Манайхан” сайтын ярилцлагын зочноор уригдлаа. Д.Батсүх ахыг зөвхөн “шууданч” гэж танилцуулахад хангалтгүй, уг мэргэжил холбооны инженер, Монголд мэргэжлээрээ олон жил ажилласан, харилцаа холбооны салбарын шинэчлэл, тоон систем, шилэн кабль гээд өнөөгийн цахим хэрэглээ монголд үндэс сууриа тавьсан үүх түүх энэ хүнтэй салшгүй холбоотой. Угийн инженер хүн болоод тэр үү, зав чөлөөгөөрөө зүгээр сууна гэж үгүй. Оюун ухааны тоглоом бүтээж, монгол оньсон тоглоомыг олон улсын зах зээлд гаргах, орчин цагийн хэрэглээнд нийцүүлэх тал дээр өөрийн оюун бодол, ур ухаанаа сорьж яваа, АНУ-ын “Шарктанк” нэвтрүүлэгт оролцох урилга хүртэл хүлээн авсан, хийж бүтээх дуусашгүй их хүсэл мөрөөдлөөр дүүрэн Д. Батсүх ахтай ярилцан суухад үнэхээр сонирхолтой байлаа.
За яг юу болчихов?
Шарын тухай дахиж бичих хэрэггүй боллоо гээд баяртай байсан. Сарын дотор түүнийг болон өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө ЗГ-т худлаа хэлсэн, хор хохирол учруулсан гэмт хэрэгтнүүд, өөрийн хүргэний аав, бүр Афганистанд энгийн гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүлийг буудаж алсан цэргийн гэмт хэрэгтэн зэрэг хүмүүст өршөөл үзүүлсэн. Тэгснээ өөрийг нь дэмждэг хэд хэдэн хүнийг медалиар шагнав. Түүнийг ялагдсанаасаа хойш өдөр бүр л сонгуулийн систем хулхи, түүнээс биш ялагдаагүй талаар өдөр бүр гомдоллож, дэмжигчдээсээ мөнгө цуглуулж, үймээн самуунд уриалан дуудаж, Бүгд намын гишүүд, мужийн захирагч уруу утастаж, тулгаж (утсаар өөрийн төлөө өгсөн санал нэмж ол гэж шаардсан бичлэг нь тарсан) сүрдүүлж байх хооронд Америк улс хамгийн их тоогоор ковидод хүнээ алдаж байлаа.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 12/10
Вакцин Британид таригдаад эхэлсэн. Америк 2 дахийнхаа зөвшөөрлийг өгөх гэж байх шиг байна. WSJ өнөөдрийн сонинд бичсэнээр Pfizer вакцин нь эхний тарилтаар дархлаа 52%, 2 дахь тарилтаар 95%-тай тогтож байгаа гэжээ. Дархлаа тогтож байгаа байдлыг нас, арьс үндэстнээр нь харахад цагаануудад 95%, хар арьстнуудад 100, Ази, номхон далайн гаралтайнуудад 89%, 55 дээш насныханд 94%, эрүүл мэндийн асуудалтай хүмүүст 95% -ийн үр дүнтэй ажиллаж байна. За болж дээ. Хамгийн хүнд тусч байгаа нь Харууд латинонууд байгаа юм.
Машины дугуй үйлдвэрлэхэд ордог 6PPD хортой химийн бодис Coho salmon загас олноор үхэх шалтгаан болж байна
Номхон далайн баруун хойд хэсгийн Coho salmon загас Seattle ойролцоох хэсэгт ирэхээрээ л шуурга болонгуут л олноор үхчхээд байдгийг эрдэмтэд судалж учрыг нь олжээ. Судалгааны дүн нь Science сэтгүүлд энэ 4 дэхэд хэвлэгджээ.