“Эргэн тойрон намрын тал налайн шаргалтана. Түүнийг харах тусам цээж тэнийн, сэтгэл уясах нь амьдралын алтан өлгий болсон газар шороон дээр маань эрхлэн наадах наян живаа наран цацраг холдон одох цагийг мөнх бус амьдралтай цуг саатуулан байгааг мэдэрснийх болов уу? Он цагийн урсгал дор элэгдэхээрээ болсон намхан мөлгөр дов толгод ард цувран үлдэнэ. Тэдгээрийг тоолж бүртгэх мэт, харуулдаж цагдах мэт, цуваатай зэрэгцэн нисэж явсан бор харцага гэв гэнэт агаарт эргэлдсэнээ хаачив гэхийн завдалгүй алга боллоо.
... Тэнгэр өнөөх л хүршгүй хол, газар өнөөх л дүлий дүмбэ оргисон хэвээр... “
Чинагийн Галсангийн 1972 онд герман хэлээр бичиж, 1981 онд хэвлүүлээд дараа нь 1988 онд монголоор орчуулсан “Арван сарын тэнгэр дор” туужаас.
Яруу тунгалаг монгол хэлээр бичсэн ийм сайхан бүтээлийг алс холоос тээн ирж бэлэглэсэн Даваасүрэндээ их баярлалаа.
Гэрээсээ ажлаа хийнгээ өмнө нь уншаагүй хоёр дахь монгол номоо уншиж эхэллээ. Дандаа корона мэдээ сонсолгүй албаар “мэдээнээс зугтаагч” болох хэрэгтэй юм байна шүү.
 
																						 
														 
     
     
     
     
     
    