2020.VII.12, Бямба
Энэ жилийн XXI зууны наадам нь "ХIII зуун" цогцолборт нижигнэнхэн эхэлж, үзэгчидгүй тул дэнж багахан хотойж, харин цэнхэр дэлгэцээ цоо ширтэн буй олон түмэн маань "шал хотойтол" наадах нь дээ!
П.Увш
Тусгай салаа - #12
2020.VII.9 ~ Пүрэв
● Өнөөдөр миний элэг зүрхнээс хайртай том зээ охин Ану~гийн төрсөн өдөр тохиож бна. Одоогоос арван таван жилийн тэртээ наадмын өмнө төрсөн, өдгөө 3 дүүгээ дагуулсан "булган сүүлтэй" том аня, "Юйцай" нанхиад сургуулийн IX ангийн сурагч, ухаант цэцэн, хөөрхөн Анука хатнаа чанга тэврэн үнсье! Эрдмээр дүүрэн, эвээр дүүрэн, энэрлээр дүүрэн, элбэрлээр дүүрэн сайны дээд хүн болоорой!
Тусгай салаа - #11
2020.VII.7~8, Мягмар - Лхагва
Шинэ засгийн газар бүрэлдэх шинэ өдрийн мэндийг хүргэе! Одоо бол би "Карантино~итальяно" гуайг ялах нь тодорхой болж, тооны харьцаа 14:7 буюу долоо хоноод, Долнуур руу жонжино гэсэн үг.
Тусгай салаа - #10
2020.VII.6, Даваа
Өглөөний амар амгаланг айлтгая + Доброе утро + 早安 + Good morning + Buenos dias + Здоровенько булы + Сiao + Ahoi + Marhaba !!!
Наадмын долоо хоногийн мэнд ээ!
Өнөөдөр карантино~гийн баруун хөлд нь алдалж шумбаад, нэг оноо нэмж салган, өрсөлдөгчөө нэг оронтой тоо руу хүчээр шахаж, тооны харьцаа 12 :9 болох нь тэр ээ.
Тусгай салаа - #9
2020.VII.5, Hям
Бид илүүрхэж эхэллээ! Анх Ото ~ Карантино ~ 0:21 илт давуу ялагдаж, хүнд барилдаан эхэлсэн. Гэвч сэтгэлзүйн хувьд төвлөрч, хий гаргахгүй, оноогоо нөхөж, хөөн довтолж барилдсаар өнөөдөр тооны харьцаа 11:10 болж, өрсөлдөгчөө давамгайлж эхэллээ. Одоо үлдсэн хугацаанд хөлдөө алдахгүй, шилдэж татан, гар таллаж, шийдсэн дархан мэхээ хийн, цэвэр ялахын төлөө зүтгэнэ дээ.
Тусгай тасаг - #8
2020.VII.4, Бямба
Сэм авгынх руу II сарын 15~нд ниссэнээс хойш бүх өдөр гариг маань "Sunday" болж, одоо ч энэ ханагар баян Хандгайтад наран мандах, саран гийхээр л хорвоогийн хоногийг баримжаалан суунам.
Тусгай салаа - #7
2020.VII.3, Баасан
Хандгай нь харагддаггүй Хандгайтад есөн өдөр, есөн шөнийг өнгөрөөв. Одоо хоёр оронтой тоо руугаа орлоо, хө.
 
																						 
														 
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
    