Миззурийн сэтгүүл зүйн сургуулийн дэргэдэх Рэйнолдс Жорнализм Институт “Ковид19-ийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах, аюулгүй байдлаа яаж хангах вэ?” сэдвээр виртуал уулзалт хийлээ. Гуравдугаар сарын 20-д болсон энэ арга хэмжээнд Америкт ковид19 вирус хамгийн анх орж ирсэн Вашигтон мужид аюулт тахлын галын шугаман дээр ажиллаж буй Сиэтл Таймс сонины сурвалжлагч Пэйж Корнуэлл (Paige Cornwell), Сан Франциско Хроникл сонины гэрэл зурагчин Карлос Гонзалез (Carlos Gonzalez), Санта Роза Пресс Демократ сонины гэрэл зурагчин Кэнт Портэр (Kent Porter) нар оролцож туршлагаа хуваалцлаа.
П.Увш
Их өгөгдөл дээр суурилсан машин сургалтын иймэрхүү загварыг олон их сургууль, судалгааны багууд бүтээхээр туршиж байна
Колумбын Их сургуулийн эрдэмтэд Нью Йорх Таймс сониноос АНУ-д ковид19 вирус хэрхэн тархаж байгааг хянан цуглуулж буй мэдээлэлд суурилан цаашид хэрхэхийг таамаглах загвар гаргажээ. Их өгөгдөл дээр суурилсан машин сургалтын иймэрхүү загварыг олон их сургууль, судалгааны багууд бүтээхээр туршиж байна. Жонс Хопкинсын ИС-ийн загварыг олон байгууллага, хүмүүс харж байгаа. Тархалтын байдлыг тодорхойлоход маш олон хүчин зүйл нөлөөлж буй тул 100 хувь магадлалтай загвар гэж байхгүй. Гэхдээ л иймэрхүү загваруудаас санаа авах зүйл их байна.
 
																						 
														 
     
     
     
     
     
     
     
     
    