Минесота мужийн Ихэр Хот (Twin Cities) мерополис Америкт олон үзүүлэлтээр амьжиргааны төвшин өндөртэй хотуудын нэгт орно. Ижил хэмжээний бусад хотуудтай харьцуулахад Ихэр Хот өрхийн орлого, дундаж наслалт харьцангуй өндрөөс гадна, томоохон корпорацуудын төвүүд тэнд байрладаг зэрэг давуу талуудтай. Харин эдгээр үзүүлэлтийн цаана юу нуугдаж байна вэ? Судалгаагаар Ихэр Хот баян хоосны ялгаагаар Америкт хамгийн өндөрт жагсаж байна.
Америкийн “хагарсан” улс: Цуврал тэмдэглэл-2
Дайны хажуугаар дажин гэгчээр балагтай корона вирусны хажуугаар сүүлийн долоо хоногт Америкийн ихэнх хотуудаар арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, цагдаагын хүчирхийлэлийн эсрэг жагсаал цуглаанууд болж ид бужигнаж байна. Олон хотуудыг хамарсан жагсаалууд ихэвчлэн тайван жагсаж байгаа ч шөнө, орой болохоор үймээн самуун дэгдэж, байшин барилга, машин тэрэг шатаж, цонх хагалж, хаалга эвдэж, дэлгүүр хоршоо тонож, гэмгүй хүний бизнес, өмч хөрөнгийг хохироох явдал гаарлаа.
Индианагийн их сургуулийн цар тахлын судалгаа 6 сард үргэлжилнэ
Америкийн олон мужууд бизнесийн салбараа дахин нээхэд хуумгай, харалган чиг барьж байхад, Индиана мужийнхаа тахлын нөхцөл байдлыг үнэлэхдээ судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж байгаа тухай The New York Times сонинд бичжээ.
Эрхэм та түрхэн зуур өөрийгөө Билл Гейтс байна гээд төсөөл дөө
~ Амьдралынхаа сүүлийн гучин жил, дээр нь өөрийн хөрөнгөөсөө 50 тэрбум доллар хүмүүнлэгийн (humanitarian) үйл хэрэгт зориулсан.
~ Зүүн өмнөд Азид гарсан халуун хижиг (malaria) тахлыг дарахад гол спонсор нь болж хэдэн зуун мянган хүний амийг аварсан.
~ Буурай хөгжилтэй улс орнуудад өндөр хувьтай байдаг нярайн эндэгдлийг бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж Hepatitis-C, Polio гэх мэт олон аюулт өвчиний эсрэг вакциныг 40 сая гаруй хүүхдэд хийх ажлыг голлон гүйцэтгэсэн.
Америкийн Индиана мужийн цар тахлын хөнөөлийн судалгаа ( дугаар 2)
Америкийн мужуудад титэмт вирусийн халдварлалтад африк гаралтай америкчууд илүүтэй өртөж, нас барж байгаа гэх түгээмэл хандлага Индиана мужид бас ажиглагдаж, нотлогдож байгааг мужийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нотлогдож байна.
Монгол судлалын хурлын шинэ танил
Энэ оны хоёр сард Вашингтон Ди Си-д Монгол соёлын төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг монгол судлалын олон улсын бага хурлын үеэр нэгэн настай эрхэм хурлын илтгэл сэлтийг нэн шимтэн чагнаж, оролцогчидтой халуун яриа өрнүүлэн ахуйд миний бие түүнд оноож нэр өгч үл чадан хурлын завсраар М.Саруул-Эрдэнээс сэм лавлавал надад нэр, алдрыг нь тайлбарлан, тэр хүний тухай сонирхолтой ярилцлагаа илгээхээр тохиролцсон билээ.
Титэмт вирус Индиана мужид
Өнөөдрийн байдлаар манай Индиана мужид 2159 вирусийн халдварын эерэг тохиолдол бүртгэгдснээс нас барсан 49, эдгэж илааршсан хүн байхгүй байна. Мужийн амбан захирагч иргэдээ 4 сарын 30-ны хүртэл гэртээ сууж, тусгаарлах захирамж гаргаад нэн чухал үйлчилээний газруудыг тодорхой цагаар ажиллахыг зөвшөөрч, нэрс, үйл ажиллагааг нь баталгаажуулсан. Индианагийн их сургууль хаврын амралтаа нэг долоо хоногоор сунгаж, өчигдөрөөс хичээлээ эхэлсэн.