Ажилгүйдлийн түвшин

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ажил эрхлэгчдийн тоо, ажилгүйдлийн хувь маш олон салбарт нөлөөлдөг, маш олон шийдвэр/бодлогыг гаргах, өөрчлөхөд хэрэглэдэг. Хамгийн том шууд нөлөө нь эдийн засаг, тээврийн салбарт шууд илэрдэг. Дагаад бусад салбарууд...

CA өмнөд бүс нутаг 6 коунти-тай. 2020 оны ажилгүйдлийн түвшнийг харуулжээ. Оны эхэнд ажилгүйдлийн хэмжээ маш бага, авдартаа зөндөө мөнгөтэй, эдийн засгаар тэргүүлж байлаа. 3-р сард улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосны улмаас ажилгүйдэл өсөж, эдийн засаг доош унасан.5- р сард хөл хорио суларч хүмүүс ажилдаа буцан орж ажилгүйдлийн түвшин багассан ч коронагийн өмнөх хэмжээнд арай л хүрээгүй байна. Гэхдээ 3 сарынх шиг нам хаагаагүй болохоор гайгүй байх л гэж.

Коунти-гаар нь харвал Imperial, LA, Riverside коунти-нууд ажилгүйдэл ихтэй, Ventura, Orange коунтинууд хамгийн багатай байна. LA county хүн ам хамгийн ихтэй, цагаач иргэд олноор амьдардаг. Ventura коунти - өрхийн орлого ихтэй, бас боловсрол өндөртэй иргэд, цагаан арьст, өндөр настай иргэд ихээр амьдардаг. Боловсрол өндөртэй иргэд гэрээс ажиллах боломжтой ажил эрхэлдэг болохоор КОВИД-н хохирол, нөлөө харьцангуй бага. Биеийн хүчний ажил эрхэлдэг, тогтсон биш цагийн ажил хийдэг иргэдийн амьдрал маш хүнд болж байна. Энэ нөлөөг амсаж байгаа аав,ээжүүд, хүүхдүүд боловсролын чухлыг ойлгож байна.