Манайхан гэж сүрхий гоё баг бүрдэж, басхүү хөөрхөн агуулга бичиж бүтээсэн бөлгөө. Өнөө гайт ковидын үеэр Америкт буй монголчууддаа тус дэмтэй үйлс болсонг олон хүн дурддаг юм. Илиной мужийн сэтгүүлчдийг дэмжих сангаас мөнгөн тэтгэлэг хүртэл авч өссөн.
Гэвч цагийн аяс, багийн хамт олон, сайн үйлсийн волентэрүүдийн ажил амьдрал, цхг зав, вэб сайт порталын үйл ажиллагааны урсгал зардал гээд олон шалтгаанаас хэсэг “гацчихжээ”.
Манай Цэрэннямаа буюу Тессээс гэнэт мессэж ирлээ. Сайтаа сэргээе, амь оруулая, би хэдэн зүйл бичив, цаашид тогтмол бичнэ гэжээ. Сургууль номыг нь дүүргэж сэтгүүлчээр төгссөн хүн л дээ. Дээр нь олныг хөдөлгөх, бусдад тус дэм болох, ажилд орох болон ажлын харилцааны чигийн тус дэмжлэг нутаг нэгтэндээ сэтгэл гарган зааж зөвлөдөг хамт олон ч нэгэн. Хүн нэмж гоё баг, сайхан редакц бүрдүүлнэ ээ гэв. Маний урам маш сэргэж, магнай таш болоод, сайтаа сэргээгээд босгоод ирлээ. Агуулга төдийгүй технологи талаас нь шинэчлэх, алдаа засах зүйлс маш олон гарч ирж байна. Засаж янзлаад байж дээ.
2023 оны гурван сарын 31-нээс хойш унтсан аж. Хоёр жил илүүтэй өнгөрсөн болой. Сайт юутай ч толгой зохион байгуулагчтай байх хэрэгтэй. Ингээд Цэрэннямаадаа санал тавьлаа, Манайханы эрхлэгч болно уу гээд. Техник талаасаа нилээд олон код өөрчилж, шинэчлэх хэрэгтэйг Memorial Day гээд урт долоо хоногийн сайн өдрүүд болж буйг тохиолдуулан тэнэж буйгаа далимдуулаад үүрээр зочид буудлын үүдний саруулхан танхимыг эзэгнэхэн амжууллаа.
Манайхан сайтаар тавтай морил! Мөн агуулга бичих нэгэнд хаалга үүд цэлийтэл нээлттэй шүү.