Энэ нөгөө Сан Франциско-д Доктор Саруул бид хоёр Florian Wirtz-ыг хэрхэн Германы лигээс Ливерпүүлд авчрах талаар маш нууц, онц классифайд хэлэлцээ хийж суугаа бдал. Хуягаа ах спортын өргөн мэдлэг, гадаад харилцааны өндөр туршлагатай нэгэн болохоор модератороор оролцсон юм.
Тэгээд цаашлаад Индиана Пэйзерсээ хэрхэн финалд аваачих, улмаар яаж НБА-гын аварга болгох талаар нарийн зөвлөлдсөн юм бна.
***
Газар, газрын шилдэг ширэн бөмбөгчид Алтан мужийн Ар бэл (Petaluma гэж Индиан хэлээр ар бэл гэсэн утгатай) гэх газар бөмбөгний эрдэмээ сорих амаргүй тулаанд цуглав.
Монгол Юнайтед багын хишигтэн баатрууд бөгсөн биеэ булартал, бөөрний чулуугаа доргитол, бүлээн цусаа буцалтал, бүх тамираа тасартал ургахын улаан нарнаас, үдшийн бүрий хүртэл нийт гурван том тулаанд үхэлдэн тэмцлээ.
Монгол Юнайтэд овгийн жаргалан хөлбөмбөг бүлгээ. Ар Бэлийн саглараг модны дор хавирга газрыг халцартал, өвдөг гарзыг өлтөртөл дэгдэн гүйлдэж хөлбөмбөгдөв.
Бум хурандаа, Бүрэндэй баатар, Саруул сэцэн, Самбуу мастер, Даваа-Очир жонон, гавшгай Ганаа, Иппон Лхавгаа, ракет Лхавгаа, номч Доржсүрэн, хишигтэн Амгаа, хэвтүүл Энхтөр, харуул Эрдэнэбаатар, сахиул Сайнаа, буурчи Пагва гэсэн МонЮ овогтонууд тэмцэлдсэн ёс энэ бүлгээ.
Жич: алдарт цуут Ливерпүүл хорь дахь түрүүгээ өргөх хөлбөмбөгийн Дашням, Балжинням давхсан Ням гариг, ууган хүү маань ахлах сургуулиа төгсөх буян хишиг нь дэлгэрсэн, ивээлт Сайн өдөр бна.
***
Америкийн аваргад мөр зэрэгцэн тоглож буй багийнхаа хоёрыг танилцуулбаас:
Баруун гар талд: Гаадамбын Бүрэндэй
Зүүн гарт: Викторын Пагва
Бүрэндэйгийн аав Шанжмятавын Гаадамба бол монгол утга зохиол, хэл судлал, Монголын нууц товчоо судлалын нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, орчуулагч хүн байв.
Пагвын ээж Дашзэвэгийн Түмэн бол Монгол улсын антропологийн салбарын урдаа барих эрдэмтэн, олон арван шавь төрүүлсэн сурган хүмүүжүүлэгч билээ.
Эрдэмтэн багш нарын хүүхдүүдтэй ингээд нэг багт тоглоод явах ч урамтай, бас урьд хойд насны учрах тохиох барилдлагатай...
Мон Юнайтед гэж их айл аа...
***
Сая онгоцны буудлын билетын лангуу дээр нислэгийн суудлаа бичүүлэхээр очлоо. Чанга, чанга ярьсан тас хийсэн нэг залуухан хүүхэн бна. Миний бичиг, баримтыг авч комьютерийн дэлгэцээ хоромхон зуур харснаа цаанаасаа даргаа дуудаж бна. Нэг л юм болохоо байж дээ юу гэхнэв гээд би чих тавив.
- Энэ яагаад бүх билетийг нэг суудал дээр бичээд бна аа гэж даргаасаа асууж бна.
Би ч шалавхан “Би дээр нь шүү” гэчихлээ. ??
Тэр хүүхний чанга инээж бгаа гэж. Яагаад, чамд дээр нь гоё бдаг юм уу гэхээр нь “уул нь доор нь зүгээр, гэхдээ энэ удаа дээр нь бол босч жорлон ороход амар юм уу” гэчихлээ.
Тэгсэн тэр маань күэ мөн их инээлээ. Ингээд ноён Виктор таньд 11-ын D гэдэг захын суудал бичлээ. 00 ороход амар, аян замдаа сайн яваарай гээд л инээд алдаад үлдлээ. 11-ын B хаалганаас орох юм бна. Гоё, гоё! Арван нэг миний фаворит дугаар.
