Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнийг суугуул нутаг Сан Францискод зохион байгууллаа. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд АНУ дахь Монгол, Буриад, Халимагийн 15 баг оролцож, хоёр насны ангилалд ( open , masters) өрсөлдөв.

Насанд хүрэгчдийн ангилалд Сан Франциско хотын "SF Bears" баг түрүүлж, алтан медаль, аваргын цомыг хүртлээ. Мөнгөн медалийг Халимагийн "Lotus" , хүрэл медалийг Сиэтлийн "Хоукс" баг зүүлээ.

Мастерс буюу +40 насны ангилалд Халимагийн "Лотус" алт, Дэнвэрийн "Алтан бөмбөг" мөнгө, Сан Франциско хотын "Сүлд" баг хүрэл медаль хүртсэн.

Миний хувьд жил гаруй гэмтэл бэртэлтэй (meniscus tear, MCL sprain) ногоон талбайд гараагүй байсан ч тэсэлгүй "Сүлд" багийн дүү нартайгаа нэгдэн хөлнөөсөө илүү хошуу нэмэрлэв. Баг маань тав тоглож, 3 хожил, 1 тэнцээ, 1 хожигдон тэмцээнээ хүрэл медальтай өндөрлүүллээ.

Гурав хоногийн турш хөлбөмбөгийн ногоон талбайгаар " гэр" , алаг бөмбөгөөр "хоол" хийсэн, Монгол, Канад, Австрали болон АНУ-ын муж хотуудаас хүрэлцэн ирсэн , хамт тоглосон, эсрэг "тулалдсан" бүх л хөлбөмбөгийн ахан дүүстээ баярлалаа!