Өмгөөлөгчдөө хандан мөнгийг нь төлөөд шүүхэд хандаж хөлдөөсөн хэвээр байлгах motion явуулж асуудлаа шийдээрэй

Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өнгөрсөн 7 хоногт хотын маань нэг Home Depot паркин дээрээс нүүр амаа хааж, иж зэвсэглэсэн хилийн цэргийнхэн 10 цагаачид, нэг иргэнийг (өмөөрсөн бололтой) баривчилсан, энэ мэдээллийг ихээр цацсан нь цагаач коммунити дунд айдсыг авчирлаа. Шинэ ЗГ-хан цагаачдад ээлтэй бодлоготой СА-д хатуухан хандана гэдгээ мэдэгдэж, үүнийгээ Лос Анжелес-д хэд хэдэн томоохон үйл ажиллагаа явуулж "улс төр, цэргийн хүчин чадлаа харуулах үзүүлэн" болгосон.

Хэдийгээр Сакраменто хот хилээс хол оршдог, (Border patrol хилээс 100 майл дотроо шалгалт ихэвчлэн хийдэг байсан), Sacbee сонинд бичсэнээр дээр нь хотын цагаачлалын шүүх болон мужийн хойд хэсгүүдэд чимээгүйхнээр чиглэсэн баривчилгаа хийж байгаа ч ийнхүү үүнийг ихээр сурталчилсан нь мужийн хууль боловсруулагчдын дэргэд нь анхааруулга өгөх гэснийх болов уу (сакраменто хот СА мужийн нийслэл) гэж байна.

Мужийн дунд хэсэгт газар тарилангийн фармууд олноор байрладаг, фармын эзэд ихэнх нь шинэ ерөнхийлөгчийг дэмжсэн байгаа. Төв хэвлэлд бичсэнээр одоогоор тэнд ямар ч масс баривчилгаа зохион байгуулагдаагүй гэж байна. 7/3-д ерөнхийлөгч Iowa мужид хэлсэн үгэндээ "бид фармуудаас бүх ажилчдыг нь аваад явахыг хүсэхгүй байна" гэсэн бол хөдөө аж ахуйн нарийн бичгийн дарга нь "газар тариалангийн ажилчдад өргөн хэмжээний өршөөлөл үзүүлэхгүй ээ, гэхдээ стратеги, чиглэлтэйгээр үргэлжлүүлэх болно" Фармын эздийн эрх ашиг гэж байнаа байна. Монголчууд маань фармд ажилладаггүй болохоор хамааралгүй шахуу юм даа.

Товчилсон нэрээр нь орчуулбал Мөс нэртэй цагаачлалын албадан гүйцэтгэх алба сая шинэ хуулиар төсөв нь маш ихээр нэмэгдсэнээр ажилтнуудыг (боловсрол шаардагдахгүй) sign up bonus амлан өндөр цалин санал болгож байгаа гэсэн. Дээр нь цагаачлалын газрын төсөв нэмэгдсэнээр энд тэнд цагаачдыг саатуулах газрууд (шорон) нэмж барих, орон тоогоо нэмэгдүүлж байгаа талаар хэвлэл мэдээллээр бичигдэж байна. Мөс хуучин administrativily closed буюу монголчуудын хэлдгээр хөлдөөсөн хэргүүдийг нээж дахин шүүхийн хуваарьт (motion to recalendar) оруулах хүсэлтүүдийг цагаачлалын шүүхүүд үрүү явуулж байгаа. Үүнд хариулах хугацааг 10 хоног гэж заасан нь ямар ч амьдралгүй, захиа гэрт ирэх, эсвэл өмгөөлөгчдөд хүрээд, тэгээд client-дээ мэдэгдэхэд л бараг 10, 20 хоног өнгөрнө биз дээ. Зорилго нь хүмүүсийг хугацаа нь өнгөрчихсөн гээд зүгээр орхиосой, тэгвэл автоматаар баривчлах жагсаалтанд орчихно гэж тооцоолж байгаа.

Ийм ямар ч тохиолдолд орхилгүй яаралтай хуучин өмгөөлөгчдөө хандаж мөнгийг нь төлөөд шүүхэд хандаж хөлдөөсөн хэвээр байлгах motion явуулж асуудлаа шийдээрэй. Саяхан бөглөсөн хүмүүсийн яаж шийдэгдэж байгаа талаар надад мэдэж байгаа зүйл алга. Мэдэж байгаа хүмүүс бичиж бусаддаа тус болоорой.

Өмнө нь ямар ч бичиг баримтанд бөглөөгүй хүмүүс бол энэ ЗГ-ийн айдас төрүүлж, өөрсдөөр нь гарч явуулах бодлогын сурталчилгаанд авталгүй, сэтгэлээ тайван байлгаарай. Ээж аавуудын сэтгэл санааны байдал хүүхдүүдэд их нөлөөлдөг шүү. Элдэв асуудал гаргахгүй л өмнөх ажлаа амжуулаад явж байтал нэг л өдөр ард нь гарнаа.

Та бүхэндээ сайн сайхныг хүсье.