АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалыг түр зогсоох зарлиг гаргана гэв

COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Даваа гарагийн үдэш Twitter-ээр хийсэн уг мэдэгдэлд тэрбээр цагаачлалыг түр хугацаагаар зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Twitter дэхь мэдэгдэл:

“Үл Үзэгдэгч дайсны дайралтад ороод байгаа энэ үед, АГУУ Америкийн ард түмний ажлын байрыг мөн хамгаалахын тулд, би зарлиг гарган Америкт ирэх цагаачлал түр хугацаагаар зогсоох болно!”

Цагаан ордноос одоогоор ямар нэгэн нэмэлт мэдээлэл хийгээгүй байна.


Washington Post-ийн тайлбарлаж байгаагаар тухайн зарлиг Америкт цагаачлахаар төлөвлөж байсан цагаачлалын визтэй, мөн цаашлаад ногоон картын хүлээлэгт байсан хэдэн зуун мянган хүнд хамааралтай байж болох юм байна. Өнгөрсөн жил Америкийн Төрийн Департмент цагаачлалын ангилалд 460,000 виз олгосон бол USCIS-ээс 580,000 байнгын оршин суугчын эрх баталсан байна.