Кока кола

Аялал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхийн хамгийн нууц зүйл болох кока колагийн жорыг олж мэдэв. Өнөөдрийг хүртэл ямар ч лаг химич олон янзаар оролдсон боловч жорыг нь найруулж чадахгүй байгаа гэнэ. Жортой холбоотой олон сонирхолтой баримтаас гадна худал цуу яриа ч багагүй байдаг ажээ. Дэлхий дээр хоёрхон хүн Кока Колагийн жорыг мэддэг гэх агаад тэдний нэр ус топ нууцад хамаарагддаг. Тэр хоёр хэзээ ч хамтдаа аялаж, нэг дор явдаггүйгээс гадна колагийн жорыг 50 50 хувиар л мэддэг гэнэ. Өөрөөр хэлбэл нэг нь ганцаараа жороо бүтнээр нь ашиглах боломжгүй жигшиг. Тухайн үедээ ердөө 2300 ам.доллараар зарагдаж байсан жор нь хэдхэн жилийн дараа 25 сая ам.доллараар эргэн зарагдсан түүхтэй. Улмаар энэ жорыг Нью Йоркийн банкны барьцаанд тусгай хамгаалалттай сэйфэнд тавьж хадгалуулаад үлэмж хэмжээний мөнгийг зээлээд эргэж төлж байсан гайхалтай түүх байна. Босс нь зээлээ төлчихөөд банкнаас жороо сугавчлаад галт тэргээр Атлантад ирсэн бөгөөд алдарт Кока Колагийн жор өнөөдөр Атлантад хотын хаа нэгтээ маш нууц байдлаар хадгалагдаж байна.

Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийн эрхийг хамгаалах, спортоор дамжуулан нийгмийн оролцоог хангадаг дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн болох Тусгай Олимпыг анхнаас нь үүсгэн байгуулсан нэг гол түнш бол Coca-Cola юм. 1968 эхлүүлсэн стратегийн түншлэл, урт хугацааны тогтвортой байдлын гэрээгээ саяхан дахин сунгаж 2031 он хүртэл үргэлжлүүлэх болсноор энэхүү түншлэл нь Кока Колагийн түүхэнд хамгийн урт хугацаанд тогтвортой үргэлжилж буй түншлэл болж түүхэн рекорд тогтоолоо. Өмнө нь ямар ч байгууллагатай ингэж урт хугацаанд түншилж байсангүй.

Энэхүү түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлж спонсорлохоос гадна бүх ажилчид нь дэлхий даяар сайн дурын ажил хийн олимпизмын хөдөлгөөнд гар бие оролцох, нийгмийн хандлагыг өөрчлөх бодит үйл хийх цогц ажлууд багтдаг. “Таны дэмжлэг бол жинхэнэ ид шид юм шүү” хэмээх глобал кампанит ажлыг өрнүүлж, тусгай хэрэгцээт иргэдийг эрхийг хамгаалдаг билээ. Кока кола энэхүү түншлэлээ Holistic collaboration гэж томъёолдог буюу компанийн ажилтнуудаа Тусгай Олимпт сайн дурын ажилтнаар илгээх, глобал маркетинг хийх, хүртээмжтэй нийгмийн төлөөх системийн хэмжээний нөлөөллийн ажлууд хийхийг хэлж буй хэрэг юм. Яагаад гэвэл спорт хүмүүсийг нэгтгэж, тэднийг зааглаж буй хана хэрмийг нураадаг тул манай компанийн үнэт зүйлд нийцдэг, бид зүгээр нэг ундаа хийдэг бус нийгмийг өөрчлөлт, соёлын реформ хийдэг компани хэмээн боссууд нь хэлж байв.

Тусгай олимптой хамтрахаар олон компани тэдэнд ашиглуулах гээд байгаа мэт мэдрэмж төрдөг байхыг үгүйсгэхгүй. Үгүй, эсрэгээр буюу спонсор компаниуд Тусгай олимпыг дэмжсэнээр өөрсдөө тэднийг тултал ашиглаж, Brand equity буюу брэндийн үнэ цэнээ өсгөдөг шүү гээд маркетинг, түншлэл хариуцсан захирал нь онцлов. Жилийн 47 тэрбум ам.доллар буюу 168 ихнаяд төгрөгийн борлуулалт хийдэг энэ аврага компани нэр хүндээ өсгөх гэж бус нийгмийн өөрчлөлтөнд түүчээлэх гэж Тусгай Олимпын анхнаас нь үүсгэн байгуулахад нь оролцож явсан, тэр зорилгоо нэр төртэй биелүүлж байгаагаа бардам хэлж байна. Үнэхээр бахархмаар юм. 15 минут бүр Тусгай Олимпын ямар нэг тэмцээн дэлхий даяар буюу аль нэг оронд болж байдаг. Энэ боломжийг ашиглан хамтран ажиллан маркетинг хийхгүй юм бол хамгийн тэнэг даргатай компани болно шүү дээ гэж хэлэхээ мартсангүй.
Гэхдээ бид ийм соёлыг компани дээрээ бүтээх гэж багагүй хугацааг зарцуулсан. Ийм соёл бүрдээгүй бол хэлж буй зүйлс бодит ажил болохгүй хоосон тунхаглал болоод замхардаг. Иймээс том зорилгоо тодорхойлж, нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх стратегитайгаа сайтар уях ёстойг хувийн хэвшлийхэнд зөвлөж байна. Брэндийн нэгдлээ нийгмийн шийдэлтэй уяхгүй бол орчин цагт ямар ч бизнесийн компани хол явж чадахгүй шүү гээд сайтар захиж байна. Тусгай Олимп бол бидний хувьд хамгийн өгөөжтэй маркетинг, борлуулалтын дэд бүтэц төдийгүй хамтын түншлэлийн шилдэг загвар гэнэ.

Эцэст нь олон хүмүүс Кока Колагийн нууц жорыг мэдэхийг хүсдэг. Би хэлээд өгье ээ. Тэр бол ид шидтэй томъёо болох 1+1=3 буюу хамтын ажиллагаа, урт хугацааны түншлэл, тогтвортой хөгжлийн төлөөх нэгдэл юм шүү гээд захирал нь яриагаа дуусгалаа. Худалдан авагч, үйлчлүүлэгчид чинь чадалтай, чадавхтай, хүчтэй болох тусмаа таны компани дагаад хүчирхэг болж өргөжин тэлдэг гэдгийг битгий мартаарай гэсэн шүү.

Коко Колагийн нууц жорыг судлах гээд АНУ-ын Атланта хотод байрлах төв оффис болон гайхалтай музейгээр нь хэрэн тэнээд дээрх зүйлсийг ойлгов. Special Olympics Mongolia-г Coca-Cola Mongolia компани мөн дэмжин ажиллаж, хамтран түншилдэг гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй билээ.

В.Ганзориг
https://www.facebook.com/ganzorig.vanchig