Бусдын өмнө гэхээсээ өөрөө өөрсөддөө үнэнч байя

Аялал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ESPN-ийн хөтлөгч Victoria Arlen-тай хэдэн өдрийг цуг өнгөрөөж үзэв. Энэ бүсгүй зүгээр нэг хөтлөгч төдийгүй жүжигчин, илтгэгч, загвар өмсөгч, Америкийн паралимтын усан сэлэлтийн тамирчин юм.
Эрүүл төрсөн боловч 10 дөнгөж насандаа гэнэтийн ховор тохиолдол болж, гэнэт ярьж, хөдөлж чадахаа болихоос гадна гадаад орчноо мэдрэхээ болив. 4 жил бараг кома байсан бөгөөд эмч нар найдваргүй гэж оношилж байжээ. Гэтэл гайхамшиг тохиож 4 жилийн дараагаас бага багаар эдгэрсээр байгаад өнөөдөр урлаг, спорт, нийгмийн од болон гялалзаж байна. Бүр америкийнхаа "Ододтой бүжиглэе" шоунд оролцоод хагас шигшээ хүртэл явж байсан гайхалтай түүхийг бүтээсэн байх юм.

Энэ бүсгүйн модератор хийж байгаа хэлэлцүүлгүүд, хурал хөтөлж буйг хараад хоёр зүйл л маш тодорхой харагдаж, би өөрөө өөртөө дүгнэлт хийгээд сууж байна аа.
Нэгт, бид бие биетэйгээ үнэнээсээ огт харьцаж чаддаггүй юм байна. Энэ бүсгүйн хөтөлсөн хэлэлцүүлгээд дээр дандаа дэлхийн том корпорацийн том боссууд сууж байхад худалч хүнд зүгээр бараг пивоны ширээн дээр "арзалзаж" байгаа юм шиг энгийн яриагаар хүмүүсээ чөлөөтэй яриулж гол мессежүүдийг нь өгүүлэх юм. Нөгөө зочид нь ч ажлаа арван хуруу шигээ мэддэг болохоор үнэхээр гоё чөлөөтэй, нээлттэй, оригоороо ярих юм. Монголд заримдаа хурал хуй хөтлөх, нэвтрүүлгээ хийх үед зарим нөхдүүд асуух асуултыг минь зааж өгөхөөс гадна ер нь юу ярих ярихгүйг чиглүүлчих гээд байдаг. Хурал хөтөлж байхад эхлээгүй хурлын дүгнэлтийг уншуулах гээд ч байх шиг. Ингэдэггүй юм байна аа нөхдүүд минь ээ! Энэ бол ажлаа огт мэддэггүй, эсвэл хийж байгаа зүйлээ огт ойлгоогүй хүмүүсийн шинж шүү.

Хоёрт, бид бие биедээ талархах дургүй, талархаж чаддаггүй гэж би өмнө нь боддог байсан юм. Гэтэл бид жинхнээсээ бие биедээ талархаж, баярлаж огт мэддэггүй юм байна. Болж бүтэж байгаа зүйлсээ бусдаас огт хамааралгүй, өөрөө бүгдийг бүтээсэн мэт бодож сэтгэж хүмүүстэй харьцана. Бүх юм грантад буюу болох ёстой, бүтэх ёстой гэж аяглана. Болохоосоо болохгүй хүртэл хичээж байгаа нэгнээ ганцаараа амбицалж байна гэж хоосон хардаж хөлөнд нь дөнгө зүүнэ. Өөрсдөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж эерэг үр дүн гарахаар нь амжилтыг өмчилж авчих гээд, сөрөг үр дүн гарахаар нь алдааг нь бусдад нялзаагаад сууж байдаг нь олонхи болох гээд ч байх шиг. Гэтэл энэ бүсгүй Тусгай Олимпын спонсор, үүсгэн байгуулагчдын гавъяаг кино үзэж байгаа мэт сайхан өгүүлж, зааланд байгаа хүмүүсийн арьсанд мэдрүүлж, тэдэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж буй нь зүгээр л урлаг, хүндэтгэлийн дээд хэлбэр байлаа. Би ми энэ бүсгүйн хажууд хөтлөгч, модератор хийнэ гэж үнэн гурилддаг юм байна өө. Надад ер нь чаддаг юм их ховор бололтой...

Иймээс бултаараа authentic буюу бусдын өмнө гэхээсээ өөрөө өөрсөддөө үнэнч байя, мөн бие биедээ чин сэтгэлээсээ талархаж сурцгаая л даа! Гуйж байна!