Сэтгэц эрүүл бол бие эрүүл: Тэмдэглэл хөтлөх юугаараа үр өгөөжтэй вэ?

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сэтгэцийн эрүүл мэндээ сайн байлгахын тулд хүн бүри өөрт тохирсон аргыг хэрэглэдэг. Хөлсөө гартал дасгал хийх, өөрийнхөө хурданд тохируулан алхах, мэргэжлийн хүнтэй ярилцаж сэтгэл заслын үйлчилгээ авах, дуртай зүйл буюу хоббитой байх, ямар нэг спорт, урлагаар хичээллэх, ёгоор хичээллэх, бясалгал хийх гэх мэт маш олон арга байгаа байх. Эдгээр дотроос хүн бүр өдөр тутам хийх боложтой нэгэн арга байдаг нь “бичих”. Өдрийн тэмдэглэл, журнал гээд юу ч гэж нэрлэсэн болно.

Бичих нь нэг төрлийн бясалгалд ордог аж. Бие сэтгэлийг эдгээх, бодол санаандаа төвлөрөх, өвдөлт, стресийг буурулах гэх мэт олон сайн нөлөөг бичих үйл явцаас авдаг гэж Станфордын эмч Тара Танака зөвлөв.

Бичихдээ дараах байдлаар бичвэл, сэтгэцийн эрүүл мэндэд илүү хэрэгтэй гэнэ.

  • Affirmation буюу эерэг тунхаглал
    Тодорхой нэг дээшлүүлэхийг хүсэж байгаа нэгээс хоёр зүйлээ эерэгээр 10-20 удаа бичнэ. Жишээ нь: “Миний өвдөлт өдөр ирэх бүр дээрдэж байна”, “Миний нойр сайжирч байна”. Тус бүрийг 10-20 удаа бичнэ.

  • Талархал
    Талархаж байгаа, хүн амьдралд байгаа зүйлсээ бичнэ. Жишээ нь : “Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагтай байгаадаа талархаж байна” , “шинэхэн мэт угаасан ор хөнжлийн давуун дээр унаж байгаадаа баяртай байна”, “аялах цаг өгсөн ажилдаа баярлалаа”

  • Амжилт
    Амжилт гэхээр заавал том зүйл байх хэрэггүй. Өөрийнхөө сайн хийдэг зүйлсээ бичихэд болно. Жишээ нь: “би ажлынхныхаа дунд нэр хүндтэй” , “би долоо хоногийнхоо хоолны менюг сайн гаргадаг”, “Англи хэл маань өдөр бүр сайжирч байгаа” , “өдар бүр алхаж байгаа”

  • Бусдад сайхныг түгээх
    Эргэн тойрны хүмүүстэй хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлж чадах талаараа бичиж, түүнийгээ нэг нэгээр нь биелүүлэхийг оролдох. Жишээ нь: “үргэлж дэмждэг найздаа баярлалаа гэж хэлэх” , “өвдсөн найз руугаа зурвас илгээх” , “тэмцээнд нь амжилт хүсэх” , “ярих зав гаргах”

  • Өөртөө талархаж, өөрийгөө хайрлах
    Юу хийвэл чи өөрөө аз жаргалыг авдаг вэ? Гэдгээ жагсаан бичиж, бага багаар хэрэгжүүлж эхлэх “найзтайгаа уулзах” , “хүүхдүүдтэйгээ зугаалах” , “дуртай тэмцээнд явах” , “ТВ шоу, кино үзэх” , “массажанд орох” , “видео тоглоом тоглох” , “кафед суух”

  • Өөртөө итгэх итгэлээ дээшлүүлэх
    Өөрийнхөө тухай таалагддаг зүйлсээ жагсаан бичих. Жишээ нь : “би тэвчээртэй” , “би нинжин сэтгэл гаргаж чаддаг” , “би сайн дурын ажил хийдэг” , “би сайн ээж байхыг хичээж байгаа” ,“ би шударга” , “би гудамжинд хогоо хаядаггүй” , “би гэр бүлдээ сайхан хоол хийж өгдөг”

  • Мөрөөдөл, хүслээ бичих
    Ирээдүйд төлөвлөж байгаа зүйлсээ бичих. Хичнээн энэ ч бүтэхгүй дээ гэж бодсон ч мөрөөдлөө цаасан дээр буулга. Энэ нь эдгэхэд хүртэл нөлөөлдөг аж.