Ихэнх сургуулиудын намрын хичээл онлайн, виртуал болж байгаатай холбогдуулаад аав ээж техник технологийн бага зэргийн бэлтгэл хийх шаардлагатай. Хамгийн түрүүнд интернет холболт чинь гайгүй байх, тэгээд компьютер, эсвэл хямдахнаар нь chromebook (сургуулиас хэрэглүүлэхээр өгч магад), дуу чимээ сайн багасгадаг чихэвч, тэгээд магадгүй принтер хэрэгцээтэй болно.
Хөлбөмбөгчдийн “Бага наадам”
Өнөөдөр Америкт долдугаар сарын 12-ны буюу “Монгол наадмын” хоёр дахь өдөр. Хэдийгээр дэлхий даяар дэгдээд буй цар тахлын улмаас уламжлалт Бэй Аэриагийн монголчуудын дэлгэр наадам энэ жил өнжсөн ч, Бэй Аэриагийн хөлбөмбөг тоглодог залуус энэ өглөө зүлэг ногоон талбайдаа хөлбөмбөгөө тоглосны дараа, монгол хүн байна даа, хөлбөмбөгчдийнхөө “Бага наадам”-аа хийж, хүчит бөхөө барилдлаа.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 7/12
Хэдэн сая энэтхэг, филипин, мексик, болон бусад ядуу, хөгжиж буй орны ард иргэд эх орноо, гэр бүлээ орхин орхин гадаадад ажил хийж ард үлдсэн ар гэр, улс орноо тэтгэдэг. Үүнийг remittance мөнгө гуйвуулга гэж нэрлэдэг бөгөөд өнгөрсөн жил дэлхий хэмжээнд $554 тэрбум долларыг гадаадын ажилчид эх орон уруугаа явуулжээ. Дэлхий банкнаас мэдээлснээр энэ нь эдгээр ядуу, хөгжиж буй орнуудад орж ирдэг бүх гадаадын хөрөнгө оруулалтаас давж байгаа төдийгүй орж ирдэг гадаадын туслалцаанаас нь даруй 3 дахин их аж. Дэлхий хэмжээнд олон сая хүний, түүний дотор олон монголчуудын хоол унд, бензин тос, байр, машины зээл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрүүд үүгээр төлөгддөг.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 7/8
Амжилт үзүүлэх магадлалтайд тооцогдож байгаа ихэнх вакцинууд туршилтын 3 үедээ орж эхэлж байна. Доорх зураг дээрээс компаниудын вакцин ямар технологи дээр үндэслэж гаргаж авсан болон ямар үед шатандаа явж байгааг хараарай. 3 дахь шатандаа хэдэн мянган хүн дээр турших шаардлагатай ба халдвар авах магадлал өндөртэй газруудаас туршилтанд орох сайн дурыхан хэрэгцээтэй байгаа талаар WSJ-д бичжээ.
Татвараа бөглөж илгээх сүүлийн хугацаа 7/15 дөхөж байна
Өмнөх жилийн татвараа бөглөж явуулах ёстой сүүлийн хугацаа 4/15 байсныг хойшлуулж 7/15 болгосон. Бөглөж амжаагүй байгаа бол явуулаарай. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн улирал бүрийн урьдчилсан татвараа төлөх хугацаанууд (4/15, 6/15) хойшлогдож мөн 7/15 болсон.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 88 дахь өдөр
Өнөөдөр тахлын халдвар 20-оос 27 мянга болж ахисан ч нас барагсдын тоо огцом өсөөгүй ахижээ. Манай муждаа бол Лос Анжелес хот хамгийн их халдвар авсан хүнтэй бөгөөд саяхан тэнд болсон жагсаалд маш их хүн оролцсон тул Өвчний хянан сэргийлэх төвөөс жагсаалд оролцсон хүмүүсийг гэртээ 14 хоног бүгэх хэрэгтэй, сайн дураараа ирж шинжилгээ өгөх шаардлагатай гэж анхааруулав. Өчигдөр Япон хотхноос Твин Пиикс (манай хотын зайсан) давах зам руу явж байтал ижил хүйстний хороолол болох Кастро дээр скэйтбоардтай залуус жагсахаар хэдэн мянгаар цугласан харагдсан. Тэд ахлах ангийн сурагчид байсан тул эцэг эхчүүд хүүхдүүдээ корона вирусын шинжилгээнд хамруулах хэрэгтэй хэмээн раажаваар өнөөдөр ярив. Корона вирусын халдвартай хүмүүстэй харьцсан хүмүүсийг хөөн тогтооход олон хүндрэл гарч буй нь хүний хувийн нууц, хүний эрхтэй хэт их холбосноос боллоо гэв. Маск зүүх нь амьсаглах, ярих, гоо сайхан харагдах зэрэг хүний эрхийг хязгаарлалаа гэж ярьдаг хүмүүс хэнтэй харьцсанаа хэлэхгүй байх нь аргагүй ээ.
Хорин нэг хоногийн гэрийн хорио: 87 дахь өдөр
Америкт корона вирусын халдвар авсан хүний тоо 2 сая давлаа. Өдөрт дунджаар 20 мянган хүн шинээр халдвар авч, нэг мянгын наана цаана гарах тооны өвчтнүүд хорвоог орхиж байна. Ийм нөхцөл байдалд бизнесээ нээж, хоригоо цуцалж буй нь халдварыг улам ихэсгэх эрсдэлтэй байна. Цар тахлын 2 дахь давалгаа эхэлбэл халдварын тоо бараг геометр прогрессоор нугараад нугараад өсөөд явчих бололтой. Байдал улам хүндрээд ирвэл хувийн эрүүн цэврийг сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүсэн ч үл үзэгдэх тахлын нянд хаана ч ямар нэгэн анзааргагүй байдлаар өртөх боломжтой болно гэнэ. Хэрвээ халдвар авлаа гэхэд танд юу тус болох вэ гэвэл эрүүл уушги л өвчний ард хүндрэлгүй гарахад хэрэг болно гэнэ. Уушгиа эрүүл байлгахын тулд амьсгалын замын халдвар аль болох авахгүй, ханиад томуу тусахгүй байх, тамхи татахгүй байх, жагсаал цуглаанд орж нулимс асгаруулах хийнд өртөхгүй байх, агаарын бохирдол ихтэй газраас (Ялангуяа түймрийн утаанаас) зайлах, эрүүл агаарт тогтмол гарах, зөв амьсгалын дасгал хийх зэрэг идэвхи зүтгэл хэрэгтэй ажээ.