Амралтын өдөр тул гэртээ ойр зуур эргэлдэж, бодож төсөвлөсөн ажлаа бага сага хумьж өнжив. Салхинд гарч хэдий болох ч цонхны салхивч нээгээд гэртээ суулаа. Өнөөдөр раажав сонсохоос залхуурч өчигдөр орой дуулсан зүйлсээс хуваалцъя.

Манай ресторан ажиллуулдаг хүмүүс санаа авбал гээд. Тэд маань рентний төлбөр гээд хэцүүхэн байгаа байх. : Сак хотын орчмын зарим ресторанууд дэлгүүр шиг бараа зарж орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлж байгаа гэжээ. Дэлгүүр ачаалал нь ихдээд бараа нь олдохгүй хэцүү байхад хэрэглэгч нартаа нэг талаар тус болж байгаа хэрэг шүү. Нөгөө талаар ресторан бараа авдаг газрууд ажиллаж байгаа болохоор та нарт олдоц багатай барааг хямд авах боломж байна.

Амьдрал хэвийн, ажил төрлөө амжуулж хийгээд, араажав хүүгээ сонсоод жирийж л явна. Цар тахлын тархалт Америкт огцом газар авч, дэлхийд халдварынхаа тоогоор тэргүүлээд явчихлаа. Яагаад ийм байдалд энэ хүчирхэг гүрэн оров оо? Мэдээжийн хэрэг Америкийн төр засаг ноцтой асуудалд анхнаасаа хэнэггүй, назгай хойрго хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ огт аваагүйн гор ийнхүү илэрч буй хэрэг юм. Нэгэнт оройтсон гэмээ мэдэхгүй гэдгэр Трамп Ерөнхийлөгч Хятад руу чихэж, тэдний коммунист төр эрт анхааруулаагүй хэмээн гомдоллон, үнэхээр итгэхийн аргагүйгээр арчаагүйтэж байна. Хятад юу болж буйг нүдтэй болгон хэдэн сарын турш харж байсан баймаар сан. Бүх юм бэлэн, амьдрал байнга хангалуун, үргэлж бусдаар хоол халбагадуулж ирсэн хүний жинхэнэ сэтгэлгээ ийм л байдаг ажээ. Улс орон, ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй хүн байсан бол Хятадад цар тахлын халдвар үүссэн цагаас цочроо авч, төр засгаа шуурхай хөдөлгөж, хүчээ дайчлан сэргийлэх бүрэн боломж байсан. Даана ч тийм нинж сэтгэл, холч мэргэн ухаан энэ зөнөгт болоод Конгрессын олон гишүүнд байсангүй, зөвхөн намаараа талцаж, бие биеэ элдвээр хэмлэж, Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд хамаг анхаарлаа хандуулсны харгай гэж молхи би бодном. Одоо хүртэл зөнөг өвгөн буруугаа бусдаас хайсаар буй нь нэн харамсалтай, мөн ч харалган тэнэг үйлдэл нь хэвээрээ байна.

Ш.Баатар: Миний өссөн монгол ахуй

Өнөөдөр Сүхбаатар жанжны талбайд хоёр дахь өдрөө номын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Тус үзэсгэлэнгийн баруун жигүүрийн хамгийн урд талд буй эрхэм номын садан Г.Нямочирын асарт Цолмон дүү маань "Миний өссөн монгол ахуй" номыг борлуулж байгаа. Тус номын орлогыг азай буурал эхийн ачийг санаж, цаглашгүй их номын цагаан буян дэлгэрүүлэхэд далайд тусал нэмэх мэт зарцуулж ирсэн билээ.