Сакраменто хотын зөвлөлөөс бага орлоготой иргэдэд рентний туслалцаанд нэгдсэн улсын туслалцааны сангаас ирсэн мөнгөний 4.7 сая орчмыг зарцуулах шийдвэр гаргалаа. Хотын оршин суугчид $4000 хүртэлх хэмжээний туслалцаа авах боломжтой бөгөөд үүнийгээ шууд байрны эзэндээ тушаах ёстой.

Сакраменто хотын Д.Баярсайхан эгчийн бичсэн "Нэгдсэн нэг сайхан үзэл баримтлалын жагсаалт"-ыг уншаарай. Маш зөв санал болохоор нь чирээд ирлээ. Найз нөхөд, үр хүүхдүүддээ бас тайлбарлаж хэвшүүлж өгвөл бид улам Өөдөө!

Би 15 дахийг нэмлээ. Монголчуудын Холбоо Бэй Аэриагийнхан бас санаа оноо байвал нэмээрэй!

Одоогоор СА мужийн заавраар сургуулиудыг нийт сурагчдын зөвхөн 25%-ийг л ангид хүлээж авахыг зөвшөөрч байгаа. Үүнд ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хичээл шаардагдах, сургуульд явах өндөр шаардлагатай хүүхдүүдийг авахыг зөвлөж байгаа.

Сонин дээрээс энэ хүүгийн талаар уншчихаад видеог нь олж харлаа. Багш нь энэ бичлэгийг онлайнд тавьж, үүнийг Оскарын шагналт, Нигерээс гаралтай жүжигчин Viola шэйр хийснээр хүү нэрд гарч American Ballet Theater аас тэтгэлэгээр суралцах болсон төдийгүй түүний Нигер дэх багшийнх нь балетийн сургуульд нь маш их хандив орж олон тооны хүүхдүүдийг нэмж сургах боломжтой болжээ.

Ковидоос өмнө хийгдсэн судалгаагаар нийгмээс тодорхой хугацаанд тусгаарлагдан Антарктид ажилладаг судлаачдын тархины hippocampus хэсэг нь 7%-иар багассан байжээ. Харин буцаад харилцаанд ороод ирэхэд хэвийн хэмжээнд шилжиж байжээ.

Цаашид гэртээ өөрсдийгөө тас түгжээд суугаагүй л бол ажлаа хийх, дэлгүүр явах, гадуур алхах гэх мэт зайлшгүй үйлдлүүдийг хийх үед өвчлөх эрсдэл ямар нэг хэмжээнд байсаар байх болно. Гэхдээ бид эрсдлийг ямар хэмжээнд хүлээхэд бэлэн байна вэ гэдэг хувь хүн, гэр бүлийн шийдвэр юм даа.

More Articles …