COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VI.24 & 25 & 26
Монгол зон олныхоо зоог тэнийлгэх сайхан зуны саруул мэндийг дэвшүүлмой. Сонгуулийн өдрөөс эхлэн сонголтгүйгээр Хандгайт дахь байгалийн үзэмж бүрдсэн "Бага Баян" цогцолборт төрийн ивээлд багтан, цар тахлаас сэргийлсэн 21 хоногийн албан тусгаарлалтад багтав.АНУ~аас Сиэттл ~ Улаанбаатарын чиглэлийн анхны түүхэн нислэгээр 250 иргэнээ эх орондоо тав тухтай тээвэрлэн авчирч, цагдаагийн анивчдаг гэрэл бүхий буфер машины хамгаалаалттай тусгай автобусаар Хандгайтад гацаа саадгүй хүргүүлэн, бас л төр хамгаалалтандаа "тэврэн авав". Үүнийг өчүүхэн би бээр тусгаарлалт хэмээн гүнээ ойлгож буй ч бид бүгдээрээ өрөө өрөөндөө таг тусгаарлагдсан тул "Тусгай салаа" гэж нэрлэмээр санагдаффф, ккк. Ингээд "ТУСГАЙ САЛАА~2020" бичил цувралаа нисгэмой.

● АНУ~ын Сиэттл хотноо анх удаа дөрөө мулталсан МИАТ~ийн мөнгөн цагаан хөлөг VI сарын 23~ны үүрийн 05:10~т хөөрөх байсан ч 3 цагаар хойшлон нисч, сонгуулийн өдрийн 11:10 "Чингис хаан" онгоцны буудлын хойд талын социализмийн үеийн хуучин шовгор буудалд( Терминал ) газардлаа.

● OM~7802 тусгай үүргийн Боинг~767 онгоцыг нисэгч Мөнх~Очир, Асет нар агаарын хөдөлгөөний ногоон & улаан гэрэл дохиог огт зөрчсөнгүй, хурд хэтрүүлсэнгүй гарамгай жолоодлоо.Мөнх~Очир нь үүнээс өмнө дэлхийн БОИНГ~ийн нийслэл Сиэттлд анх удаа мөнгөн хөлгөө нааш цааш нь залсан алдарт нисэгч гэнэ шүү.

● Сиэттл хотоос бидэнтэй хамт Хүннү гүрний үеэс ч өмнө Монголын говиор хөшилдөж байсан БАТААР үлэг гүрвэлийн яс хамт нутагтаа ирсэн гэнэ дээ.Бас урт аяллын үеэр хоёр удаа ус, ундаа, хачиртай талх, чипс, жимсээр үйлчилж бид ч маадгар буусан.

● Их олон удаа шүүмжлүүлсэн ч эх орныхоо төлөө гүрийсээр байгаад шууд нислэгийг шуудруулсан Ё.Отгонбаяр сайдын гавъяа зүтгэлийг өндөр үнэлье ! Хамгийн гол нь энэ нислэгийн үеэр онгоцны буудалд өөрөө "ажилчин зөгий" мэт хөдөлмөрлөж, бүр онгоцонд оруулах үед өөрөө монголоор орчуулан зарлаж байсан шүү, том амбан сайд ~ дипломат маань !

● MIAT хүлэг маань Сиэттлээс хөөрөөд Умард мөсөн далайн урдуур даялж, Берингийн хоолойг гатлан, Агнуурын тэнгисийн дээгүүр өнгөрч, Алс дорнодоос Чита руу зүглэн, Байгаль нуурын наагуур эргэж, Улаанбаатартаа амсхийх завгүй ( Non stop ) 14 цаг тасралтгүй ниссээр газардсан бөлгөө.

● Хамгаалалтын бин битүү бүрэн хувцас өмссөн үйлчлэгч, онцгой хамгаалалтын ажилтнууд 10000 метрийн өндөрт зогсоо зайгүй хөдөлмөрлөсөнд мэхийн ёсолму.Хувцсаа солих, "нойл орох" ямар ч боломжгүй бөгөөд хатуу тушаал авсан хөөрхий тэд маань биднийхээ сайн сайхны төлөө ....... тай ажлаа хийсэн гэнэ шүү ! Сайхан үйлс нь дэлгэрэг !

● Энэ шууд нислэг цаашдаа тогтмол нисээсэй гэж АНУ дахь монголчууд зальбирч бна.МИАТ ийнхүү байнгын нислэг үйлдвэл "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид" гэдэг шиг олон мянган доллар эх оронд шингэж, олон монголчууд шууд & шуурхай нутагтаа бууж, бөөн баяр болно.

● Саяын УБ ~Сиэттл ~ УБ үүргийн нислэгийн тийз 4.220.000МНТ, тусгаарлалтын байр+хоолны зардал 1.060.000МНТ.Бас автобусны төлбөр 10.000МНТ гэж байсан, хаана шингэсэн юм бол чимээгүй л боллоо.Ирсэн нь л "тэнгэрийн умдаг" атгалаа гэсэн үг.Тэгээд л нэг күмүүний "умдаг тэмтрэх" нийт үнэ 5.280.000МНТ ~ гээр данхийлээ.хө.

● Манай онгоцноос 64 настай нэгэн эмэгтэйгээс "коороо" илэрч, энэ онгоц буян үйлдэв.Ирэхээс өмнө корона туссан Америкийн иргэнд эмнэлгээс эдгэрч гарсны дараа 1.087.900$ ( Нэг сая гаруй доллар шүү дээ, та минь ээ !!! ) төлбөрийн нэхэмжлэх илгээсэн талаар уйлан донгодон зурагтаар ярьж байсныг тод санаж бна.Бас л бөх зүрхтэй улс шүү !

● АНУ~аас нисэх хүмүүс Ковид~ын урьдчилсан шинжилгээ өгөх эсэх талаар тоймтой хариу олох гэж толгойгоо нэлээн гашилгав."Асар их үнээр олдсон аз жаргал" ~ алт шиг тийзээ үхүүлэхгүйн тулд ийш тийшээ лавлаад мухардалд оров. Харин АНУ~аас өөрийн онгоцоор гарахад тэд үнэндээ тоож ч байгаа юм алга даа, айлтгүй шүү .Сэм авгынд төлбөртэй шинжилгээ нь 100 ~ 150$, бас үнэгүй газрууд нь шинж тэмдэг илрээгүй бол та цаашаа гээд л цонхонцроо ( Окошко ) хааж байсан.

● Харин БНСУ, Япон, ОХУ зэрэг орноос дамжин бус, шууд нисэх хүмүүс бол заавал "Covid test" ~ийн шинжилгээний бичгээ үзүүлэхгүй бол торойтол сугараад, нулимстай хоцрох тохиолдол цөөнгүй гарсан бна шүү, хайран хайран ! Яс байгаарай !

● Сиэттлийн онгоцны зорчигчдыг "Бага Баян"( Хандгайт ), "Тоёоко Инн" (Зүүн дөрвөн зам ), "Эрхэс"(Бичил хороолол ) буудалд тараан байрлуулсан бна.Цонхоороо байгаль ой тольдож, хөхөө донгодон, бялзуухай жиргэж, цэвэр агаар цонхоор сэнгэнэсэн үе үеийн спортынхны өлгий нутаг Хандгайт бол үнэндээ тасархай бна шүү, азтай.Гадаадынхан Хандгайтын тэшүүрийн мөсийг хатуулаг сайтай, рекорд тогтооход таатай гэж өндөр үнэлдэг юм.Нэг хэсэг "Монгол Медео" гэдэг л байв.

● "Алдар"~ынхны байнга цугларалтад гардаг цэргийн амралтын өмнө талд БНХАУ~ын БХЯ~ны тусламжаар баригдсан "Энхийн төлөө" цогцолборыг ( Хотоос 30 км, 51 өрөөтэй ) цоо шинэ байхад нь үйлчлүүлж байсан.Харин одоо жаахан өнгө зүс нь гундаж, засвар хийх гарцаагүй шаардлага үүсчээ.Бас хувьд гарсан ч гэх шиг.

● Гэр бүлийнхнийг нэг өрөөнд оруулж, бусдыг нь синглд хуваарилсан бөгөөд 09 & 13 & 19 цагт 3 удаа "дарвийлкдуулна". Хаалганы хажууд тавьсан жижигхэн шүүгээн дээр аяга, тавгаа бэлдэх бөгөөд хаалга балбасны дараа маскаа зүүн, хоолоо өөрөө гялс зөөн, төрийн хишгээ түвэггүй ходоод руугаа илгээнэ.Хоол бол дажгүй ээ, энгийн сайхан уламжлалт бантан, будаатай ба ногоотой хуурга, төмсний хучмал, лапша гээд л.

● Өрөөнд "Юнивижн" ТВ бна, сүлжээ нет бна, гар утас ажиллаж бна, хөргөгчөнцөр хөлдөөж бна, буцалгагч бургилуулж бна, цагаан хэрэглэлтэй ор бна, өөр юу хэрэгтэй билээ, энэ алс хол уулын аманд ? Халуун ус хааяа тасрах ч биднийгээ хүйтэн усанд биеэ чийрэгжүүл гэсэн зориудын далд, ухаант бодлого байх л даа.

● Эргэлт 7 хоногт нэг удаа.Гадна талын цагдаа шалгаад, онцгой байдлын офицерт шилжүүлж, эмч хальт хараад, DHL~ээс дутахгүй хурдан деливери хүргэлтээр ирдэг аж.

● Өрөөнд бол ялаа, шумуул ч шагайлгахгүй.Өөрсдөө ч орохгүй.Идээ ч амсахгүй.Карантин бол карантин.Италийн 40 хоног гэсэн үг л дээ.Ашгүй манайхан 21 хоног гэж ойлгосон нь яамай, ккккк.19 хоног монжлоо, хөөрхий !

● Бас сахилга хариуцлагын гэрээ байгуулж бна.Архи тамхи, хэрүүл уруул, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гээд л олон шаардлага бүхий. Аргагүй л байх.Хамгийн инээдтэй нь бид хоёрын батлан даагчаар миний бага охин Цомко тодров.Ухаандаа угийн "төмөр нударга" хэмээгч аав нь зодоон хийвэл охин минь хариуцлага, хүлээнэ.Хэд хоног метал нударгаа тэвчихээс дээ, Ото, ккк.

● Өдөрт 2 удаа чамархай руугаа "буудуулж", өөрсдөө биеийн халууны өдрийн хүснэгтээ бөглөж бна.

● Хаалгаа хаах гэсэн хатуу тушаалтай, маскаа зүү гэсэн манж бус заавартай.

● Хүн бол хивэгч амьтан юм бна.Хоол хоолны хооронд хивэх дуртай, зурагт үзэхдээ хивэх дуртай, ном уншихдаа ч хивээстэй, "Хоол болтол шийр зугаа" гээд л бас хивэх дуртай.Тэгэхээр хивэгээ сайн бэлдэх хэрэгтэй юм бна шүү, энд.

● Дэлхийн "хоороо"-гийн хамгийн том тархалттай.Америк гүрнээс дэлхийд хамгийн цэвэр эндэгдэлгүй Монгол орондоо ирээд эгэлгүй бахархаффф.

● Өчигдөр өглөө эрт 5 цагт босоод ЛИВЕРПҮҮЛ аварга болсныг Сан~Францискогийн "Тугал" Төрөө шавиасаа сонсоод, өөрийн эрхгүй уйлтал эхнэр маань тун сандарч, "Юу болов????" гэхээр нь "Илүү сартай зун" киноны Галаа шиг л "БОСЧЛОО ШТТТТ, Ариунааааа" жишгээр "БОЛЧЛОО ШТ, ЛИВЕРПҮҮЛ " гээд л сувдан хэлхээтэй хариулав.Өнөө өрөвдөж.байсан ёобо маань "Күээээ ер өө, юун сүртэй юм бэ, хүн айлгачихлаа.Хөгшин юм байж намбагүй гэдэг нь, засрашгүй ээээ " гэснээ арай л хаалга саваад гарсангүй.Хаалга тас цоожтой л доо, хө, ккккк.

● Эх орондоо 128 хоногийн дараа ирсний баяр, Олимпийн өдөр нисээд сонгуулийн өдөр буусны баяр ,анхны Америк ~ Монголын шууд нислэгт хамрагдсаны баяр, хайрт Ливерпүүл клуб маань 30 жилийн дараа АПЛ~т түрүүлсний баяр, хамраа сэтгүүлж, халдваргүй гарсны баяр, хамаг түмэнтэйгээ онгоцны шатан дээр ТВ~гээр уулзсаны баяр, хангай дэлхийн буурчийн газар буусны баяр !!!

● Гацалтын ганихралыг амссан би бээр гадаадад буй элэг нэгтнүүддээ ухаан тэвчээрийг хүсч, уудам Монголдоо уулзахын ерөөл өргөе өөөөөө !

Бидний төлөө биднийг хорьж, бие сэтгэлээ зориулж буй "Бага Баян" дахь эмч, сувилагч, үйлчлэгч, тогооч, онцгой байдал, цагдаа, буудлын ажилтнуудад бүгдэд нь мэхийн ёсолму!

Одоо юухэн байх вэ, 18-хан хоног үлдлээ!

САЙХАН МОНГОЛ ЭХ ОРОН МИНУ !!!!