CNBC: Аляск мужийн захирагч Майк Данлеви

АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Аляск мужид ажиллаж, амьдардаг 16 ба түүнээс дээш насны бүх хүмүүст ковидын вакциныг элдэв болзолгүйгээр хийх анхны муж болохоо зарлалаа гэж CNBC.COM мэдээллээ
(https://www.cnbc.com/2021/03/10/alaska-is-first-state-to-make-covid-vaccines-available-to-nearly-all.html)

Америкийн бусад мужууд өндөр настнууд, үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын ажилчид гэхчлэн эрэмблэлтэй вакцинжуулж байгаа бол Аляскийн энэ алхам илүү дэвшилттэй, хүртээмжтэй юм. Тус муж одоогоор 290,000 гаруй тунг тариад байгаа бөгөөд энэ нь дор хаяж 119,000 хүн бүрэн вакцинд хамрагдсан гэсэн үг. Зарим бүс нутагт ахмад настнуудын вакцинжуулалтын түвшин 90 хувьд дөхөж байгаа юм байна.

“Эрүүл нийгэм гэдэг нь эрүүл эдийн засаг гэсэн үг. Энд ажиллаж, амьдардаг бүх Аляскийн иргэдэд өргөн тархсан ковидын эсрэг вакцинжуулалтыг хийснээр эдийн засаг маань өсч, бизнес маань цэцэглэн хөгжиж байгааг харах нь дамжиггүй" гэж Аляск мужийн захирагч Данлеви (Mike Dunleavy) хэлэв.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу