public domain

АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Коронавирус АНУ-д эрчимтэй дэгдэж эхэлсэн 3-р сарын эхэн үеэс “Consumer Reports”-ийн судалгааны багийнхан цар тахал Америк хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилж байгааг судалж эхэлсэн байна. Судалгааны багийнхан 3-р сарын эхний хоёр долоо хоногт муж бүрийн төлөөлөл 1,079 хүнээс, 4-р сарын эхний хоёр долоо хоногт 2,164 иргэнээс судалгаа авчээ. Уг судалгаанд ажил эрхлэлт, мөнгө санхүү, сэтгэл хямрал, худалдан авалт зэрэг олон сэдвийг багтаажээ.

  • 3-р сард вирус тархалтын байдалд Америкчууд 44% анхаарлаа хандуулж байсан бол 4-р сард 76% хүрч огцом өссөн байна.
  • Хүмүүс олон нийтийн газраар явах байдал 3-р сард 40% багассан бол 4-р сард 89 % хүртэл багассан үзүүлэлттэй байна.
  • Цар тахлын улмаас төлөвлөсөн ажлаа хойшлуулсан 48%, сэтгэл хямралд өртсөн 38%, орлого буурсан 29%, зарлагаа танасан 18%, байрны төлбөрөө цагт нь төлж чадаагүй 8%, шаардлагатай эм, тариагаа зогсооход хүрсэн 7% гэсэн үзүүлэлттэй гарчээ.
  • Санхүүгийн хямралд өртсөн хүмүүсийг үндэстэн ястны байдлаар авч үзэхэд 38% Хиспаник, 31% Африкийн Америк, 26% цагаан арьст хүмүүс байна.
  • Байрны түрээс төлөх чадваргүй Хиспаник 18%, Африкийн Америк 12%, цагаан арьст 4%
  • Ажилгүй, орлогогүй болсон иргэдийг насны байдлаар авч үзвэл 18-44 насны хүмүүсийн 40% орлогоо алдсан бол 45 дээш насныханы хувьд 20% нь цалин, орлогогүй болжээ.
  • Төлөвлөсөн ажлыг гацаасан гэх ангилалд 88% нь хагалгаа, эмчилгээгээ хойшлуулсан, 79% машин худалдан авахаа зогсоосон, 78% байшин худалдан авах төлөвлөгөөгөө хойшлуулсан бол 74% гэртээ засвар хийх болон гэр ауйн томоохон хувалдан авалтаа зогсоожээ.
  • Худалдан авалтын хувьд ном, хүүхдийн тоглоом, онлайн энтертаймент программ өндөр хувьтай гарсан бол хомсдолд орсон бараа бүтээгдэхүүний хувьд гар ариутгагч, цэвэрлэгээний нойтон сальфетик, ариун цэврийн цаас, гарын шингэн саван, өвчин намдаагч тайлонел, цэвэр ус, үхрийн мах зэрэг бусад бараа бүтээгдэхүүнийг нэрлэжээ.

Эх сурвалж.  

 

 

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу