Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа монгол иргэд мэдээ мэдээллийн Манайхан гэх цоо шинэ вэбсайттай боллоо. Өнөөдрийн байдлаар албан мэдээллээр гучин мянга, албан бус тоогоор дөч гаруй мянган Монголчууд АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байна. Цахим мэдээ мэдээллийн эрин үед амьдарч буй өнөөгийн Монголчууд өөрийн цахим хаягаар мэдээлэл авах, мөн хүсэл сонирхол, амьдарч буй муж, байршлаас шалтгаалан цахим бүлгүүдэд нэгдэж, хэрэгцээт асуултад хариулт авах, олны санаа бодлыг сонсох, бусдын туршлагаас суралцах замаар мэдээ мэдээллийг хүртэж мөн түгээж буй.

Цахим хувьсал цаасан хэвлэлийн орон зайг эзлэн авч, илүү хурдтай, илүү хүртээмжтэй, илүү эрх чөлөөт үзэл бодлын индэр болж хувирсан өнөө цагт Хойд Америкийн Цахим Өртөө ТББ-н гишүүд болон мэдээллийн албанаас АНУ-д суугаа монголчуудад зориулсан мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох санал санаачилгын хүрээнд Манайхан вэбсайтыг нээн ажиллуулах болсныг дуулгахад таатай байна.

Энэхүү сайт дээр дан эх сурвалжтай мэдээ мэдээлэл, эрдэмтэн судлаач, мэргэжлийн эмч, хуульчийн зөвлөгөө, монгол холбоодын мэдээ мэдээлэл, сэтгүүлч, орчуулагч, блогчдын булан, цаг үеийн мэдээ, асуулт хариултын булан зэрэг байрших юм. Хамтран ажиллах хүсэлтэй мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчин идэвхтэн бичигч, байгууллага хамт олон хэн бүхэнд нээлттэй.

АНУ дахь монгол түмэндээ зориулсан, хүчирхэг монгол коммюнитиг бэхжүүлэх, монгол хэл соёл, зан заншил, залгамж халааг үргэлжлүүлэх, чин зорилгын дор эхлүүлж буй энэхүү санал санаачилгыг дэмжин хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

Мэдлэгтэй мэдээлэлтэй орчин цагийн монгол иргэдийн төрөлх хэл дээрх мэдээ мэдээллээ авдаг, өдөр тутамдаа зочилдог, өөр хоорондоо холбогддог нэгэн шинэ суваг болно гэдэгт бид итгэлтэй байна.

Төмөртогоогийн Цэвэлмаа,
Манайхан Онлайн мэдээллийн вэб сайтын эрхлэгч,
Хойд Америкийн Цахим өртөөний хэвлэл мэдээллийн ажилтан.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу