Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За манайхаан. Та бүгдийн сэтгэлийн хандив чинь айлуудад хүнсний тусламж болон очихоос гадна энд ирээд орон байргүй гацсан 6 нутаг нэгтнийг маань 1 сар байртай болголоо шүү. Байр хямдруулж өгсөн Ментора коллежийн Амгалан дүүд их баярлалаа.

Мөн энэ хагассайн өдөр 2-4 рм хооронд Сакура дээр хүнсний хандиваа тараана. Ganzorig Gombosuren бид 2-луу мээсэж бичээрэй. Байдал сайжирцан юм уу нэрэлхээд байгаамуу хүмүүс бага бичиж байна. Хэнд тусламж өгсөнийг хэн ч мэдэхгүй штээ. Масктайгаа ирээд л масктай аваад л яваад өгнө шүү дээ.

Нэгнээ түшиж дэм дэмэндээ амьдардаг нь хүмүүн бидний ёс бус уу

М.Дэлгэрцогт 

- - -
Талархал

За орон байр, хоол, мөнгө санхүүгийн хувьд хомсдолд орж ЭСЯ-ны гадаа хонож байсан иргэд янзын сайхан байртай боллоо.
Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж 50%-ийн хөнгөлөлттэй үнээр байрандаа оруулсан Mentora College-ийн удирдлага, ЭСЯ-ны хамт олон, суурин амьдарч буй сайхан сэтгэлтэй Монголчууддаа баярлалаа.

Жич: Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбоо байрны төлбөрийг төлсөн. ЭСЯ-ны ажилтангууд хүнс, ахуйн хэрэглээнд 400$ хандивласан. Олон Монголчууд ус, хоол, маск, ариутгагч, бичиг хэрэг, гацсан иргэд хүртэл дундаасаа гадаа сууж буй иргэдэд 5-20$ хандивлаж байв.

Бид хүчээ нэгтгээд эсэн мэнд гэртээ харих болно оо.
Энэ хэдийн маань нар гарч байна аа.

Б.Сувд

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу