Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сошиал медиа тэр тутмаа Фэйсбүүк өнөө үед монголчууд бидний мэдээ мэдээллээ авах гол орчин болоод байгааг хүн бүр мэдэрч байгаа байх. Харин бидний үзэж харах мэдээ олон тооны алгоритмаар зохицуулагдаж буй тул хэрэгтэй чухал мэдээллийг харахгүй өнгөрөх нь ч бий. Хэн хэнтэй найз, тэр найзууд маань хаанаас ямар мэдээ материал олж уншаад сошиал медиа дээр алийг нь шэйр хийж байгаагаас бидний авах мэдээлэл шууд хамааралтай. Америкт ажиллаж буй монголчуудын маань англи хэлний түвшин ялгаатай байгаагаас мэдээлэл унших, ойлгох цар хүрээ нь ч адилгүйг сүүлийн хэдэн жил мэдээллийн зан үйл судлах явцдаа мэдэрч байна.

Жирийн үед мэдээнээс зугтаагаад санамсаргүй байдлаар хэрэгтэй мэдээллээ олоод яваад байж болно. Харин цар тахлын аюул өдөр өдрөөр бидний амьдралыг хумьж буй үед өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах, ажил төрлөө яаж хийх, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал алхам тутамд тулгарч байна. Ийм үед зөв баталгаат эх үүсвэрээс, цаг алдалгүй мэдээлэл авах нь чухал. Энэ орон зайг нөхөх зорилгоор Хойд Америкийн Цахим Өртөөнөөс Монголчууддаа зориулж Манайхан гэдэг онлайн мэдээллийн сайт ажиллуулж эхэллээ. Манай редактораар сэтгүүлч Т.Цэвэлмаа Tseegii Tumurtogoo ажиллаж буйг танилцуулахад таатай байна. Сэтгүүлч Ц.Очмаа Masha Tseveen, эмч Нямхүүгийн Нямсүрэн Nyamaa Nyamsuren, компьютерийн инженер Др. Ш.Баатар Shirchin Baatar, Д.Баярсайхан Bayaraa Dagva, Др. М.Саруул-Эрдэнэ Мягмар Саруул-Эрдэнэ, багш Ц. Наранцэцэг нарын олон хүмүүс манай сайтад мэдээ материал бичиж өгч, хамтран ажиллах болно. Ийм мэдээллийн орон зайг бөглөх хэвлэл гаргахыг олон жилийн турш Др.Увш Uvsh Purev санал гаргасаар байсан нь онлайн хэлбэрээр эхэлж буй нь энэ юм. Бид баталгаат эх сурвалжаас цаг үеийн чухал мэдээлэл хүргэх зорилго тавьж байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу