COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа хүний биеийн эрхтэн системүүдэд гарч байгаа өөрчлөлтүүдийг АНУ-ын Мэёо клиник судалжээ.

Ихэнх хүмүүс өвдөөд хэдэн долоо хоногийн дотор биеийн байдал сайжирч байгаа боловч бүрэн эдгэрсний дараа өвчний шинж тэмдэг үргэлжилсээр байгаа юм байна. Үүнийг Ковид 19-ийн дараах хам шинж гэж нэрлэжээ.

Уг хам шинж настай болон суурь өвчтэй хүмүүст голчлон тохиолдож байгаа ч эрүүл, залуу хүмүүст ч эдгэсний дараа долоо хоног, сараар үргэлжлэх нь ажиглагдаж байгаа юм байна.

Ковид 19-ийн дараах хам шинжийн нийтлэг шинж нь:

  • Ядрах
  • Амьсгал давчдах
  • Ханиах
  • Үе мөчөөр өвдөх
  • Цээжээр өвдөх.

Түүнчлэн:

  • Толгой өвдөх, булчин өвдөх
  • Зүрх дэлсэх
  • Үнэрлэх, амтлах мэдрэмж буурах болон алдагдах
  • Нойргүйдэх, анхаарал төвлөрөл сулрах, ой тогтоолт муудах
  • Үс унах, арьсан дээр тууралт гарах шинж ажиглагдаж байна гэжээ.

Эрхтэн системүүдэд алсдаа хэрхэн нөлөөлж байна вэ?

Зүрх. Эдгэрсний дараа хэдэн сарын дараа зүрхний хэт авиан шинжилгээгээр хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд ч зүрхний булчингийн өөрчлөлт илэрч Уушги. Энэ нь цаашдаа зүрхний дутагдалд оруулж болох талтай.

Уушиг. Ковидын вирусээр үүсгэгдсэн хатгаа нь уушигний үйл ажиллагааны нэгж болох альвеолыг удаан хугацаагаар гэмтээснээр сорвижуулж, улмаар амьсгалахад төвөгтэй болно.

Тархи. Ковидын вирусийн улмаас залуу хүмүүст ч тархинд цус харвалт, таталт, Гулиан Барре хам шинж буюу гар хөл сулрах шинжээр илэрч байна. Цаашдаа тэнэгрэл, Паркинсоны өвчин тусах эрдлийг нэмэгдүүлнэ.

Уг вирус цусны бүлэгнэлийг нэмэгдүүлснээр зүрх тархины нарийн судсыг гэмтээж тархинд цус харвах, зүрхний шигдээс болоход хүргэж байгаа гэжээ.

Ковид 19 вирусийн хэтийн нөлөө бүрэн гүйцэд судлагдаагүй байна. Иймээс хүн бүр аль болох халдвар авахгүй, маскаа зүүж, зайгаа барьж, гараа угааж өөрсдийгөө хамгаалцгаая гэж уриалсан байна.

Бүгдээрээ дор бүрээ хичээцгээе найзууд аа!