COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ковидийн эсрэг вакцин туршилтын сүүлийн шатанд явж байгаа. Одоогийн байдлаар Америк, Англи, Япон, Европын Холбооны орнууд нөөцтэйгээ нийлэн 3.7 тэрбум тунгийн захиалга эм үйлдвэрлэгч Moderna, Inc., Pfizer, Inc., AstraZeneca PLC компаниудад оруулаад байна.

Бусад томоохон үйлдвэрлэгчдийн тоонд Хятад, Энэтхэг дахь үйлдвэрүүд орох боловч дотоодын хэрэгцээ өндөртэй тул экспортлох боломж хязгаарлагдмал байж болох юм.

“Ирэх жил бол хомсдолын жил. Хүн бүхнийг вакцинжуулах нөөцийн бололцоо бидэнд одоогоор байхгүй” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтэн ярьж байна. Хөгжиж буй 90 гаруй орнууд ДЭМБ-д вакциний хүсэлт гаргасан байна.

Эх сурвалж: A6, The Wall Street Journal, September 2, 2020.