COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Швейцарын Женев хотод байрлах Foundation for Innovative New Diagnostics (FIND), Лондоны Их Сургууль, Африкийн Лабораторийн Нийгэмлэгүүдтэй хамтран КОВИД-19-н шинжилгээ, оношилгооны тухай гурван долоо хоногийн үнэгүй, онлайн сургалт явуулж эхэллээ.

Мэргэжлийн салбарын хүмүүст зориулсан тус сургалтаар дараах сэдвүүдийг хөндөх юм байна.

  • Эхний долоо хоногт: КОВИД-19-н тархалтын эсрэг оношилгооны үүрэг, арга барил, стратегиуд.
  • Хоёр дахь долоо хоногт: Молекулын шинжилгээний арга барил (nucleic acid), сонголт, шаардагдах техникийн болон ашиглалтын зөвлөмжүүд.
  • Сүүлийн долоо хоногт: Уургийн шинжилгээний арга барил (immunoassays), хэрэглээний зөвлөмжүүд, клиникийн сорилттой холбоотой сүүлийн үеийн мэдээлэл.

Англи хэл дээр явагдах сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.