COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Abbot компаний үйлдвэрлэсэн ID NOW хэмээх SARS CoV-2-н вирус илрүүлэх төхөөрөмж “хуурамч сөрөг” үнэлгээ өндөр хэмжээгээр гаргаж байгаа тухай Америкийн Хүнс ба Эмийн Хороо (FDA) анхаарууллаа.

Оношилгоо буруу явагдаж байгаа тухай 15 удаагийн гомдол, мэдүүлэг FDA-д ирсэн байна. Анхааруулга тухайн төхөөрөмжийн хэрэглээг зогсоо гэж байгаа зүйл биш харин клиникийн удирдлагын зүгээс өвчний шинж тэмдгийг оношилгоонд харгалзан үзэж, шаардлагатай бол нэмэлт шинжилгээ явуулах хэрэгтэй гэсэн байна. ID NOW төхөөрөмжийг Америкт Цагаан Ордноос авхуулаад түргэн тусламжийн эмнэлгүүдээр өргөн ашиглаж байгаа. Гэсэн хэдий ч төхөөрөмжийн оновчтой байдалд Цагаан Ордон итгэж байгаа гэж Америкийн “Health and Human Services” байгууллагын нарийн бичгийн дарга Алекс Азар мэдэгдсэн байна.  Тэрээр “хуурамч сөрөг” үнэлгээ гарах болсон шалтгаан төхөөрөмжийн буруу хэрэглэгээтэй холбоотой байх гэжээ.