Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

F1, J1 visa & OPT мэдээлэл

Өнөөдөр баяртай мэдээтэй болохоор 2 дахь тэмдэглэлээ оруулж байна. КОВИД 19-с хойш бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна. Ялангуяа цагаачилалын бодлого.
Trump-н захиргаа Америк иргэдийн ажлын байрыг хамгаалах зорилгоор цагаачилалын хатуу бодлого явуулж байгаагын нэг нь OPT -д хориг тавих санал яваад байгаа.

Өнөөдөр эх баригч намын 21 сенатын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга Pompeo, US Department of Homeland Security тэргүүн Wolf нарт хандан захидал бичжээ!!

Захидлын гол агуулга нь гадаад оюутан , судлаачидыг хамгаалах ба дараахь зүйлсийг гол үндэслэлээ болгожээ:

  • Гадаад оюутан , судлаачид тэдний гэр бүл Америкийн эдийн засаг ба хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг!. Жишээ нь 2018-2019 онд 41 тэрбум $-эдийн засагт оруулсан .
  • Энэхүү үнэтэй хувь нэмэр нь АНУ, нь дээд боловсролын салбарын салшгүй хэсэг болсон авьяаслаг, мэдлэгтэй гадаадын оюутан,эрдэмтэн судлаачидаа хамгаалах хэрэгтэйг харуулж байна.
  • Гадаад оюутаны тоо нь нийт АНУ college, их сургуулийн элсэлтийн 5.5%-г л эзэлдэг.
  • 2020 намрын элсэлтээр гадаад оюутны тоо 25%-р буурах хандлагатай байна.

Тэрээр US Department of State and US DHS--д дараахь шаардлагыг тавьжээ. АНУ college, их сургуулиуд намраас үйл ажиллагаагаа нээхээр бэлтгэж байна!. Бид тэднийг хамгаалах хэрэгтэй. Тиймээс дараахь шаардлагуудыг тавьж байна:

  • КОВИД 19-тай холбоотой цуцлагдсан цагуудыг хамгийн түрүүнд шинэчлэн сэргээх
  • F1, J1 визний цагуудыг түргэн олгох
  • Зарим визийг ярилцлага хийхгүйгээр
  • АНУ-д ажиллаж байгаа судлаач, эрдэмтэн, багш нарын визний сунгалтыг цаг алдалгүй шуурхай сунгалт хийх
  • Эрүүл мэндийн салбарт 7сарын 1-нээс ажиллахаар болсон оюутан, сургагч нарын H1B, J1 визийг цаг алдалгүй шийдэх
  • Олон нийтэд ажлын дадлага хийх OPT виз хэвээрээ байгаа гэдгийг албан ёсоор зарлах!!

OPT нь гадаад оюутанд 4 жил сурч төгссөний дараа ажлын туршлага олох боломжийг олгодог нэн чухал программ. Canada, UK, China, Australia орнууд гадаадын оюутан, судлаачидыг татсан, хамгаалсан цагаачилалын бодлого явуулдаг. OPT нь АНУ-д сурч байгаа гадаад оюутнуудын хувьд боломж нь юм.

Бид та бүхнийг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна! Асуудалууд нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гээд 21 сенатын гишүүд гарын үсэг зуржээ.

Жич: USCIS үйл ажиллагаагаа эхэлсэн ба та очихдоо маск зүүж, өөрийн бал харандаагаа авч очоорой! Гарын үсэг зурах шаардлага гарна!! ажилтан балаа өгөхгүй гэж байна шүү!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу