Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Eр нь Амepик болон гадаадад ажилд орох өргөдөл өгсөн хүн бүр бараг мэднэ дээ. Бид маш олон удаа татгалзсан хариу авдаг. Тэр нь Overqualified эсвэл Disqualified болсноос болдог.

Overqualified - нь ажлын тавьсан шаардлагаас хэт илүү боловсрол,туршлагатай байна гэсэн үг. 8 ,9 жилийн өмнө олон ажил руу матeриалаа явуулсан. Нэг өдөр утсаар нэг хүн залгав. Хүсэлт гаргасанд баярлалаа. Яагаад энэ ажлыг сонирхсон гээд баахан асуулт асуув. Тэгээд уучлаарай, бид таны түвшинд таарсан цалин өгөх боломжгүй, танд олон сайхан боломж олдоно гэв.

Бакалаврын зэрэгтэй, entry level - ажил байсан санагдаж байна. Амeрикт ирээд 2 жил ажилсан, ажилласан туршлага арай багадаад байсан болохоор ямар ч хамаагүй ажилд орьe гээд л матepиала явуулсан байсан. Дараа нь доогуур түвшний ажилд матeриалаа явуулахдаа Resume- гээс нэлээд зүйлийг хасаж явуулдаг болсон. Яагаад Overqualified хүнийг ажилд авдаггүй вэ? Тэд амархан уйдна, ажил дээр уддаггүй орхиод явдаг. Тиймээс компанид ашиггүй.

Disqualified - боловсрол, туршлага, ур чадвар нь ажлын шаардлага хангаагүй.

2020 он сонгууль хийсээр дуусаж байна. Ямар ч ажил хийсэнгүй. Одоо орон нутгийн сонгууль гээд ажил хийж байгаа хүн ховор байх шиг. Нэр дэвшигчдийн дотор Overqualified, Disqualified хүн олон байна. Голдуу л сургууль төгсөөд ажил хийж үзсэн юм уу гэмээр, тэр гишүүний туслах гэсэн л залуучууд их. Бас их хуралд дэвшиж байсан Overqualified хүмүүс ч байна.

Наранбаяр, Тулгат 2 - үнэхээрийн Overqualified. Бид Японы Kyoto University төгссөн. Одоо бараг 15 жил өнгөрчээ. Орон нутагт биш улсад л ухаан, чадварыг нь ашигламаар байх юм. Манай 2-н тойргийн сонгогчдыг азтай л гэж хэлмээр. Хийнэ л гэсэн бол хийж байж л ард нь гардаг. Бид өөр улс оронд сурахдаа сайн чанаруудыг нь шингээж авч суралцдаг. Япончууд чадахгүй зүйлээ чадна гэж хэлдэггүй. Хүн бүр чаддаг зүйлээ л сайн хийгээд явбал бид амархан хөгжинө. Энэ намуудаас залхаж байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу